2012-2016 МОНГОЛ У. К ЫН ПАРЛАМЕНТ-V Арван цэцэрлэг барих мөнгө нэг авлигачийн холын хамаатны данснаас гарч ирж байна. Ахмадуудын тэтгэврийг бүтэн улирлаар тавьж өгөх мөнгийг хэсэг этгээдүүд иргэдээсээ дээрэмдсэн нь илэрч байна. “Болохгүй”, “хориглолоо” гээд байхад л ашигт малтмалын лицензийг олон арваар нь олгочихсон, зарчихсан л байна. Хавар худалдах гэж нөөцөлсөн махыг хэдэн арван машинаар нь муудсан, хөгцөрсөн махаар сольчихсон л байна. Төр ийм хүмүүсийн толгойг илэх гэж үү? Би хэлдэг “Төр хулгайтай тэмцдэг, хууль зөрчигчтэй тэмцдэг газар” гэж. Хулгай нь илчлэгдсэн, илчлэгдэж байгаа этгээдүүд зүгээр сууж байна гэж бодож байна уу? Тэд амь тэмцэж байна. Тэд хорихоос мөнгөө, гар хөлөө удирдаж байна. Тэд бүгсэн газраасаа бүхнийг зохицуулж байна. Хуулийн байгууллагын ажилтнуудыг мөнгөөр ч өнгөөр ч дарамталж байна. Хэргийнх нь анатомийг ярьсан хэвлэлийнхнийг хүртэл айлгаж сүрдүүлж байна. Тэд боломж хүлээж байна. Эргэж сэргэх тухай ярилцаж, төлөвлөж, бас хөдөлж байна. Тайвширч болохгүй. Хуулийн засаглал, шударга ёс л Монголыг аварна. Үүнийг өглөө бүр санаж босох ёстой. Ээжүүд нярай хүүхдийнхээ живхийг бохирдонгуут нь сольдог шиг, Монгол Улс бохирдсон албан тушаалтнуудаасаа салж л байх ёстой. Монголчуудад эв нэгдэл хэрэгтэй. Би үүнийг сайн ойлгож байна. Гэхдээ бидний эв нэгдэл шударга ёсонд суурилах ёстой. Ийм эв нэгдэл урт настай, удаан жаргалтай, өгөөжтэй байх болно. Манай оронд тогтвортой байдал чухал. Бидэнд гашуун сургамж бий. Муу засаг огцорсон ч дараачийнх нь түүнээс улам дорддог. Тогтворгүй байдлаас улс орон иргэд л хохирдог. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Монгол Улсад нэг ч Засгийн газар огцроогүй. Улс оронд тогтвортой байдал чухал юм бол, би үүнийг ололт гэж бодож байгаа. Та бид улс төрийн ч, эдийн засгийн ч тогтвортой байдлыг бодит ажил бүтээлээр, хууль тогтоомжоор баталгаажуулах ёстой. Дөрөв. Би бас нэг алдааны тухай хэлэхгүй өнгөрч болохгүй байна. Нийгэмд бий болж байгаа баялаг нийтийн хүртээл болж чадахгүй байна. Монгол Улс цөөн баянтай, олон ядуутай хэвээрээ л байна. Бараг зуун жилийн өмнө бүгдээрээ баяжих тухай яриа Монголд гарч байсан. Олонх болж байгаа ядуустайгаа баялгаа хуваалцахгүй бол бөөн цөөн баячуудаа ч бид алдах болно. Энэ асуудлыг шийдэхийн тулд дахиж дугуй бүтээх хэрэггүй. Баялаг бүтээх үйлсэд иргэдээ оролцуулах үүд хаалгыг л нээх хэрэгтэй. Баялаг нэг хүнийх, нэг гэр бүлийнх байнга байх боломжгүй. Аливаа баялаг нийтийн шинж чанартай байдаг. Түүнийг албажуулах, амьдралд буулгах л хэрэгтэй. Хөгжлөөрөө дээд гэж эрэмбэлэгдэж байгаа эдийн засгийн дийлэнх хувь нь олон нийтийн эзэмшилд байна. Зарим судалгааны газар “Дэлхийн нийт баялгийн 95 хувийг олон нийтийн хувьцаат компани бүтээж байна” гэж гаргажээ. Монгол Улсад дэлхийн энэ хандлага урвуугаараа байна. Манай оронд бий болж байгаа нийт баялгийн 95-иас илүү хувь нь цөөн гэр бүл, эсвэл цөөн дарга нарын, уучлаарай “төрийн” гэх ёстой, эсвэл төрийн мэдэлд байна. Ерөөс төрийн 40
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw