МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 дэмжих талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг удахгүй гаргах болно. Монгол Улс цаашдаа үйлдвэрлэл тойрсон асуудлаар хэрэлдэж талцдаг биш харин үйлдвэрлэлийг дэмжсэн нэгдсэн бодлого, хууль, үйл ажиллагаатай болно гэдэгт итгэж байгаа. Үйлдвэржилт Монголын хөгжлийн өнгийг тодорхойлох болно. Бүгдээрээ тамын тогооноосоо гаръя. Бүтээгч үндэстэн болъё. Хариуцлагатай улс болъё. Монгол Монголоо дэмжье. Үүний төлөө бүгдээрээ нэгдэж хамтарч ажиллая гэж би та бүхэнд уриалж байна. Эрхэм нөхөд өө, Би жил гаруйн өмнө “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн санаачлага дэвшүүлсэн. Манай эрхэм гишүүд, нам эвслийн бүлэг, бие даагчид ялгаагүй бүгд тэр санаачлагыг дэмжиж хэрэгжүүлэхээ илэрхийлсэн. Иргэд, олон нийт, төрийн албаныхан, бизнес, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухааны салбарынханаас эхлээд олон байгууллага, иргэд энэ санаачлагад нэгдсэн. Энэ санаачлагыг хэрэгжүүлэх үйл явц олон газар үргэлжилсээр байна. Би тэр санаачлагыг өрнүүлж хэлэлцүүлж байхдаа хоёр үндсэн асуудалд олны анхаарлыг хандуулахыг хичээсэн. Нэг. Эдийн засгаа яаж өсгөх вэ? Хоёр. Төрөө яаж засах вэ? Би энэ хоёр асуудлын тлхүүрийг олсон гэж бодож байгаа. Нэг. Эдийн засгаа өөд татахын тулд эхлээд бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй. Хоёр. Төрөө засахын тулд эхлээд бид төрд хариуцлагыг авч ирэх хэрэгтэй. Шийдэл мэдээжийн, энгийн сонсогдож байгаа байх. Гэвч үйл явц амаргүй байх болно. Амаргүй ч байгаа. Би сая үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдийн талаар цухас ярилаа. Энд ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байна. Харин би өнөөдөр төрд хамгийн чухал байгаа, гэхдээ хамгийн их дутагдаж байгаа тэр сэдвийг хөндөхийг хичээнэ. Тэр асуудлыг төр түмний анхааралд авч ирэхийн төлөө хойшид ч хатамжлан зүтгэнэ. Тэр сэдэв бол хариуцлага. Монголын төрд одоогоор хамгийн дутагдаж байгаа, хамгийн хэрэгтэй байгаа тэр зүйл бол хариуцлага. Монгол Улсад аливаа соёл иргэншилт нийгэмд байдаг бүх л юм байна. Харин нэг л зүйл үгүйлэгдэж байна. Тэр бол дахиад л хариуцлага. Монгол Улс нэр төртэй орон байя гэвэл хариуцлагатай улс болох ёстой. Бурханаа бүтээгээд шүншгийг нь хаяж болохгүй. Гэрээ бариад галаа мартаж болохгүй. Манай ард түмэн Улсын Их Хуралд, Ерөнхийлөгчид, Засгийн газарт бүхнээ өгсөн. Манай иргэд сонгогчид өөрт нь хадгалагддаг төрийн эрх барих дээд эрх мэдлээ Та бидэнд өгсөн. Тэр хууль тогтоох, төсөв мөнгийг нь шийдэх, тэр бүү хэл баялгийг нь захиран зарцуулах эрхийг. Тэр том эрх мэдэлтнүүдийг холоос хайх хэрэггүй. Тэд бүгд энэ танхимд байна. Зарим нь хурлаа тасалсан ч сандал нь, шийдвэр гаргалцдаг товчлуур нь нэртэйгээ байна. 89
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw