МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 дэлбэртлээ даамжирсан үе бас байсан юм шүү. Одоо тийм адгийн ёс зүй бүрэн алга болоогүй ч хорхойтсон баавгай шиг аашилдаг байсан нөхдүүд үүр үүрэндээ шургасан. Төрийн албыг үнэлдэг, түүнийгээ ид бах болгодог байдал эцэс болж байна. Эцэс болох ч ёстой. Мөнгөний өмнө хууль мөхөсддөг байсан. Одоо хуулийн өмнө мөнгө мөхөсдөж эхэлж байна. Гэхдээ мөнгө хүчтэй байна. Хүмүүс харж байна. Олон түмэн ам амандаа муугийн жишээ болгон ярьж байна. Өмнө нь мөнгөөр бүхнийг шийддэг байсан бол одоо мөнгөөр шийдүүлдэг хэрэг жишээ авах хэмжээнд хүртлээ цөөрч байна. Цөөхөн ч бай энэ дутагдал бол мэдээж тодорхой хуульчтай, тодорхой хүнтэй холбоотой асуудал. Энэ бол нөгөө талаар хууль шүүхийн байгууллагад явагдаж байгаа эерэг зөв өөрчлөлтөд үзүүлж байгаа тэдний эсэргүүцэл. Дураараа дургидаг байсан хуучин цагаа санагалзагчид Монголын нийгэмд өрнөсөн шударга ёсны хувьсгалыг зогсооно гэвэл санааны гарз. Учир нь хүмүүс шударга ёсыг ус агаар адил хэрэгтэй зүйл гэдгийг ойлгосон. Одоо хуулийн засаглал, шударга ёс Монголын үндэсний баялаг болсон. Монголын төр авлигачдын атганд байсан үе бий. Одоо тэр нүгэлт савраас аажмаар ангижирч байна. Шударга бусын үрийг таригчид, түүний жимсийг хураагчид Монгол орныг сайн зүйлд хүргэхгүй гэдгийг манай иргэд ойлгодог болсон. Одоогоос арав хоногийн дараа Улсын Их Хурлаас баталсан хууль шүүхийн шинэтгэлтэй холбоотой багц хуулийн эхний хэсэг нь хэрэгжиж эхэлнэ. Миний өмнө ярьсан зүйл бол хууль хэрэгжээгүй, өнгөрөгч жил, саруудад гарч байгаа эерэг өөрчлөлтүүд. Шүүхийн хууль хэрэгжсэнээр энэ салбарт иргэдийн оролцоо, хяналт бодитой болно. Иргэдийн төлөөлөгч анхан шатны журмаар шийдвэрлэж байгаа хэрэг маргааныг шүүх бүрэлдэхүүнд орно. Өмнө нь иргэдийн төлөөлөгч шүүх хуралд суугч байсан. Одоо шийдвэр гаргагч болно. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцоно. Ингэж иргэн хүний оролцоо, эрх, хяналт шүүн таслах үйл ажиллагаа, шүүхийн практикт бүрэн утгаараа нэвтэрнэ. Шүүхийн шийдвэр хуулиар ил тод болно. Зөвхөн шүүхийн шийдвэр бус шүүх тэр чигээрээ ил тод, нээлттэй, иргэнд үйлчилдэг, хүний эрхийг хамгаалдаг төв байгууллага болно. Хоёр хоногийн өмнө та бүхэн харсан байх. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс эхэлж байгаа “Нээлттэй шүүх” төслийн хэрэгжилтийг. Шүүх зөвхөн хүнийг шүүдэг биш, хуулийн засаглалтай Монголд хууль эрх зүйн мэдлэгийг иргэдэд түгээдэг, хууль тойрсон нийгмийн амьдралын сайн жишиг стандартыг тогтоогч институт болно. Шүүх иргэний хэрэгт эвлэрүүлэн зуучлах үүрэг гүйцэтгэнэ. Шүүхийн салбарт өмнө нь нэр төдий байсан энэ харилцаа бие даасан тусгай хуулиар, механизмаар дамжиж хэрэгжинэ. Өмнө нь анхан шатны журмаар яллаж шийддэг байсан энэ төрлийн ихэнх хэрэг иргэдийг эвлэрүүлэн зуучлах сайн дурын болон мэргэжлийн багийн тусламжтайгаар иргэд эвлэрч, сайдалцаж, ойлголцож, шийдэгддэг болно. 33
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw