Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПARJIAMEHT-V 2012-2016 Хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд мал аж ахуйн салбарын хөгжил голлох байр суурь эзэлнэ. Монголын мал аж ахуй нь үндсэндээ өрхийн аж ахуйд суурилан явагддаг тул бид малчин өрхүүдийн эдийн засгийн хөгжилд онцгой анхаарал тавих ёстой. Энэ оны 02 дугаар сарын 4-нд Засгийн газраас Малчдыг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоол гарч, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчдад олгох зээлийн хүүг 10 хувь болгох, мөн малчдын хэрэглээний зээлийг хөнгөлөх зорилгоор Төрийн банкны малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулахаар шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг, мал сүргээ эрүүл байлгах нөхцөлийг хангахаар ажиллаж буй малчдад бага хүүтэй зээл олгосноор мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой дэмжиж, малын гаралтай бүтээгдэхүүний экспортийг өсгөж, малчдын орлогыг тууштай нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Энэ бүхэн нь мал аж ахуйг тойрсон үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, худалдаа, тээвэр, газар тариалангийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлнэ. Хэдхэн хоногийн дараа XVII жарны модон хонин жил шувтарч, мичин жил урган гарах гэж байна. Өвлөө өнтэй давсан малчин түмэн маань хавраа тавтай сайхан угтах болтугай. Нийт монголчууд Та бүхэндээ cap шинээ сайхан угтахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдье. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН (2016.02.19) Ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2016.02.19) Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын гшиүүд ээ, Та бүхэн cap шинэдээ сайхан шинэлээд, тарган тавтай хаваржиж байна уу? Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 02 дугаар сарын 15- наас 02 дугаар сарын 26 хүртэлх хугацаанд хуралдуулахаар миний бие 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25 тоот захирамж гаргаж, хэлэлцэх асуудлуудыг баталсан байгаа. Энэхүү ээлжит бус чуулган нь татварын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарал хандуулах болно. Тухайлбал бид Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэнэ. 123

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw