2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V мэргэжлийн хүн ажиллуулаач. Яам байгуулсиаар асуудал шийдэхгүй. Бодлогодоо, хандлагадаа өөрчлөлт гаргаач гэж дахин дахин хэлж байна. Энэ утаа, бохирдол чинь хүний эрүүл мэндэд аюул тариад зогсохгүй, Монголын өрсөлдөх чадварыг хойш татаж байна. Хурдан шийдээч гэж байна. Төрөөс бүтээгчдээ дэмжих гэж байгаа бол бидэнтэй ирж уулзаач. Бидний хийж байгаатай, хүндрэл зовлонтой биечлэн танилцаач гэж хэлж байна. Өрийн тааз гэж худал юмаа өөрчлөөч. Өр чинь таазаа цоолчихлоо. Одоо засгийн өрийн ДНБ-д эзлэх дээд хэмжээ 40 хувь биш 53 хувь болсон. Бодитоор хар, мөнгөө зээл. Мөнгөгүй зээлгүй бол яаж үйлдвэр босох юм бэ гэж байна. Жилийн 24 хувийн хүүгээр үйлдвэр босохгүй. Энэ хэдэн банк чинь ломбард шиг ажиллаж байна. Өөр боломжуудыг нээгээч. Сайд нартаа шалгуур тавиач. Ядаж салбартаа хувийн бизнесгүй, ашиг сонирхлын зөрчилгүй хүнийг сайд, даргаар ажиллуулж өгөөч гэж байна. Би зөвхөн тэдний ярианаас Та бүхний анхааралд цөөн хэдэн санааг хүргэлээ. Надтай уулзсан үйлдвэрлэгчдийн төлөөллийг би эх орончид гэж харж байгаа. Татвар төлөгчид бол өнөөгийн нөхцөлд хамгийн эх оронч хүмүүс. Тэдний татварт төлсөн мөнгийг бид ахмадууддаа тэтгэвэр болгож олгодог. Тэднээс авсан мөнгийг манай төрийнхөн багш, эмч нартаа цалин чинь энэ байна гэж дамжуулж өгдөг. Тэр мөнгөөр хил манаж байгаа цэргийнхээ хоол хүнсийг дөхүүлдэг. Цагдаагаа хувцасладаг. Тэдний мөнгөөр та бид, төрийнхөн бүгдээрээ цалинждаг. Энэ танхимын дулаан, халуун, цахилгааныг ч тэдний мөнгөөр төлж байгаа. Монголын төрийг татвар төлөгчид тэжээдэг. Энэ өдрүүдэд хэлэлцэж байгаа төсвийн тодотгол ч тэр хүмүүсийн төлсөн мөнгийг яаж хуваах тухайд л юм. Бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжиж байж л төр, төрийн байгууллага, төрийн албан тушаалтан оршихуйн ёс зүйтэй болдогийг мартаж болохгүй. Юм хийх бүтээх гэсэн иргэдээ Монголын төр хамгаалах ёстой. Явж явж үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдээ дэмжих нь Монголд хожоотой. Бүтээж хийх гэсэн хүмүүсийг мохоодог тэдний аранга нь болсон, тийм аргыг ажил амьдралынхаа хэвшил болгосон этгээдүүдэд бид үгээ хэлж чаддаг байх ёстой. Монголын төр бүтээгчдээ өмөөрөхөөс ичих ёсгүй. Тэдний бүтээж бий болгох үйлсэд саад учруулдаг хүнд сурталтан, дарга, сайд гишүүн ичихгүй бол би ичихгүй. Би үйлдвэрлэгчдээ, бүтээгчдээ, юм хийж бүтээхийн төлөө яваа иргэдээ цаашид ч өмөөрнө. Тэд ч “Та биднийг дэмжээд өгөөч, цааш хэлээд өгөөч, биднийг хамгаалаач” гэж надад хэлдэг юм. Би Чимэдийн Сайханбилэг Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газрыг бүтээгч үйлдвэрлэгчдээ дэмжих гэж байгуулагдсан гэж харж байгаа. Тэдний өмнө тулгамдаж ирсэн хүнд, хэцүү асуудлыг шийдвэрлэхэд туслах нь энэ Засгийн гол зорилго гэж ойлгож байгаа. Иймээс ч энэ Засгийн газар Аж үйлдвэрийн яам гэж тусад нь яам байгуулсан, хариуцсан сайд томилуулсан гэж үзэж байгаа. Хамгийн гол нь энэ яам Монголын үйлдвэрлэгчдэд тушаа болох ёсгүй. Түлхээс дэмжлэг, өмөг түшиг нь болох ёстой. Би ч үүнд хувиа нэмэрлэж үйлдвэрлэлийг 88
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw