Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

/2004-2007 он/ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ (2004-2007)

Decisions of the Constitutional Court of Mongolia has been published within the framework «Safeguarding Human Rights and Democracy through Constitutional Court Reform» project jointly implemented by the Swiss Agency for Development and Cooperation and the Secretariat of the Constitutional Court of Mongolia. Швейцарын хөгжлийн агентлаг болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төслийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэлийг хэвлүүлэв. Эмхэтгэсэн: С.Алтанхуяг А.Ням-Оюун Л.Пүрэвцэцэг Эх бэлтгэсэн: Д.Түвшинбаяр Хянасан: Р.Мухийт Р.Анар Техник редактор: Д.Баянбилэг ISBN 978-9919-9062-7-6 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, 2025. ННА-67 ДАА-340 М-692

3 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2004.04.21 Дугаар 01 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4, 32 дугаар зүйлийн 4 дэх заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 13 2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2004.06.07 Дугаар 02 Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 29 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2004.06.08 Дугаар 03 Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 43 4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2005.03.14 Дугаар 2/01 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 51 5. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2005.03.31 Дугаар 2/02 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 59 6. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2005.04.28 Дугаар 28 Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/02 дугаар дүгнэлтийн тухай ...... 73 7. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2005.04.13 Дугаар 2/03 Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль, Үндсэн хуулийн хавсралт хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн туха ...... 75 8. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2005.06.30 Дугаар 36 Yндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/03 дугаар дүгнэлтийн тухай ...... 85 АГУУЛГА

4 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 9. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2005.06.17 Дугаар 2/04 Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 87 10. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2005.11.13 Дугаар 61 Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/04 дүгээр дүгнэлтийн тухай ...... 99 11. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2005.12.14 Дугаар 1/02 Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 101 12. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2005.06.27 Дугаар 2/05 Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 113 13. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2005.09.29 Дугаар 2/06 Улс төрийн намын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 121 14. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2005.10.13 Дугаар 58 Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/06 дугаар дүгнэлтийн тухай ...... 129 15. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2005.11.14 Дугаар 1/01 Улс төрийн намын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 131 16. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2005.09.30 Дугаар 2/07 Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 143

5 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 17. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2005.10.14 Дугаар 59 Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/07 дугаар дүгнэлтийн тухай ...... 151 18. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2005.11.16 Дугаар 2/08 Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 153 19. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2005.12.01 Дугаар 75 Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/08 дугаар дүгнэлтийн тухай ...... 171 20. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2006.01.11 Дугаар 1/01 Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 173 21. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2005.12.07 Дугаар 2/09 Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолын зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар хянан шийдвэрлэсэн тухай ...... 183 22. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2005.12.30 Дугаар 83 Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/09 дүгээр дүгнэлтийн тухай ...... 191 23. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2006.01.25 Дугаар 2/01 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 193 24. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2006.02.22 Дугаар 2/02 Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 209 дүгээр тогтоолын 3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 201

6 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 25. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2006.03.29 Дугаар 2/03 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.4, 396 дугаар зүйлийн 396.3, 396.4, 396.5 дахь хэсгийн заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 211 26. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2006.04.20 Дугаар 28 Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 2/03 дугаар дүгнэлтийн тухай ...... 219 27. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2006.04.12 Дугаар 2/04 Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 154.4, 174 дүгээр зүйлийн 174.2, 174.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 221 28. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2006.04.27 Дугаар 30 Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 2/04 дүгээр дүгнэлтийн тухай ...... 239 29. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2006.06.15 Дугаар 02 Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 174 дүгээр зүйлийн 174.2, 174.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 241 30. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2006.05.31 Дугаар 05 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 251 31. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2006.06.16 Дугаар 58 Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 05 дугаар дүгнэлтийн тухай ...... 261 32. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2006.06.14 Дугаар 06 Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 263

7 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 33. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2006.06.23 Дугаар 63 Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 06 дугаар дүгнэлтийн тухай ...... 275 34. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2006.07.05 Дугаар 03 Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 277 35. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2006.06.21 Дугаар 07 Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 289 36. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2006.07.07 Дугаар 72 Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 07 дугаар дүгнэлтийн тухай ...... 297 37. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2006.06.22 Дугаар 08 Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 299 38. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2006.07.07 Дугаар 73 Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 08 дугаар дүгнэлтийн тухай ...... 311 39. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2006.10.11 Дугаар 04 Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хянан шийдвэрлэсэн тухай ...... 313 40. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2006.09.20 Дугаар 09 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 323

8 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 41. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2006.12.06 Дугаар 10 Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 335 42. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2006.12.13 Дугаар 11 Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 347 43. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2006.12.21 Дугаар 94 Үндсэн хуулийн цэцийн 2006 оны11 дүгээр дүгнэлтийн тухай ...... 355 44. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2006.12.14 Дугаар 12 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2, 111.5 заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 357 45. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2006.12.20 Дугаар 13 Засгийн газрын “Журам батлах тухай” 2005 оны 208 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 365 46. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2007.01.18 Дугаар 04 Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 13 дугаар дүгнэлтийн тухай ...... 373 47. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2007.03.07 Дугаар 01 Засгийн газрын “Журам батлах тухай” 2005 оны 208 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хянан шийдвэрлэсэн тухай ...... 375

9 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 48. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2007.01.10 Дугаар 01 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 385 49. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2007.02.23 Дугаар 02 Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуульд Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250.0 сая төгрөг хуваарилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 395 50. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2007.04.24 Дугаар 34 Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 02 дугаар дүгнэлтийн тухай ...... 415 51. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2007.06.22 Дугаар 02 Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хууль батлахдаа 250.0 сая төгрөгийг Улсын Их Хурлын тойрог бүрт хуваарилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хянан шийдвэрлэсэн тухай ...... 419 52. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2007.03.02 Дугаар 03 Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 443 53. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2007.04.18. Дугаар 04 Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 459 54. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2007.05.09 Дугаар 05 Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 477

10 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 55. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2007.05.23 Дугаар 06 Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг огцруулах үндэслэл байгаа эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 491 56. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2007.06.13 Дугаар 07 Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 515 57. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2007.06.20 Дугаар 08 Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт, Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 531 58. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2007.07.05 Дугаар 47 Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 08 дугаар дүгнэлтийн тухай ...... 541 59. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2007.12.12 Дугаар 03 Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 543 60. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2007.09.26 Дугаар 09 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 553 61. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2007.10.24 Дугаар 10 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 569

11 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 62. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2007.11.16 Дугаар 11 Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай ...... 581 63. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2007.11.28 Дугаар 12 Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай ...... 591 64. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2007.12.21 Дугаар 13 Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 599

13 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2004.04.21 Дугаар 2/01 Улаанбаатар хот Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4, 32 дугаар зүйлийн 4 дэх заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн Л.Рэнчин /илтгэгч/, Н.Чинбат, В.Удвал, Ч.Дашням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Цэцийн хуралдааны танхимд хийв. Хуралдаанд өргөдөл гаргагч, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 25 дугаар байр, 31 тоотод оршин суух иргэн П.Баттогтох, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Б.Долгор нар оролцлоо. Иргэн П.Баттогтох Үндсэн хуулийн цэцэд хандаж 2004 оны 3 дугаар сарын 3-ны өдөр гаргасан өргөдөлдөө Иргэний хэргийг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4, 32 дугаар зүйлийн 4 дэх заалтууд нь Үндсэн хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг зөрчсөн тухай бичсэнээр үүссэн маргааныг тус дунд суудлын хуралдаанаар авч хэлэлцлээ. Иргэн П.Баттогтох өргөдөлдөө хоёр үндсэн асуудлыг хөндөж тавьсан байна. Энэ нь: 1. 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, үйлчилж эхэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: “Хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байхад 3 шүүгч гурван өөр

14 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл санал гаргавал шүүх хуралдаан даргалагчийн саналаар шийдвэр гаргаж, эсрэг саналтай хоёр шүүгчийн саналыг бичгээр авч шийдвэрт хавсаргана” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэжээ. Тэрээр үүнийгээ дараах үндэслэлээр тайлбарласан байна: Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлд шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргааны тухай зохицуулсан байдаг бөгөөд тэдгээрээс бусад хэргийг шүүх, бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэдэг. Харин уг хуулийн дээр дурдсан 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтад дүн шинжилгээ хийж үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх бүрэлдэхүүнд буй 3 шүүгч 3 өөр санал гаргах боломжийг хуулиар олгосон ба, ингэхдээ шүүх хуралдаан даргалагчийн саналыг нөгөө хоёр шүүгчийн саналаас илүүд авч үзэж 3 өөр санал гарсан бол хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэх тухай заалтын агуулгыг зөрчиж байна. Учир нь тухайн шүүх хуралдаан даргалагч бол уг шүүх хурлыг удирдаж, түүний хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлэх үүргийг хүлээсэн байдгаараа л шүүх бүрэлдэхүүнд байгаа нөгөө хоёр шүүгчээсээ ялгаатай бөгөөд бусад байдлаараа тухайн асуудал, хэрэгт нэг л санал өгөх эрхтэй шүүгч юм. Гэтэл түүний саналыг өөр өөр санал гаргасан нөгөө хоёр шүүгчийн саналаас илүүд үзэж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн заалт юм. Үндсэн хуульд заагдсан “хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэх” зарчим бол тухайн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх явдлыг ойлгодог билээ гэжээ. Өргөдөл гаргагч энэ санаагаа цааш үргэлжлүүлэн тайлбарлахдаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Ардчилсан ёс …нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг бөгөөд “ардчилсан ёс” гэсэн ойлголт нь “аливаа асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх” гэсэн ухагдахууныг өөртөө

15 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл агуулдаг билээ. Шүүх байгууллага бол төрийг төлөөлж, төрийн нэрийн өмнөөс ард түмэнд үйлчилж байдаг байгууллагуудын нэг тул түүний үйл ажиллагаанд “ардчилсан ёсны зарчим буюу асуудлыг олонхиор шийдвэрлэх” зарчим үйлчлэх ёстой. Энэ нь шүүх хэрэг, маргааныг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх үед тод илрэх учиртай. Нөгөө талаар 1974 онд Монгол Улс нэгдэн орсон “Иргэний болон улс төрийн эрхийн тухайн олон улсын пакт”-ийн 14 дүгээр зүйлд: “Хүн бүр өөрт нь тулгасан …иргэний байцаан шийтгэх ажиллагаанд …шүүхээр хэргээ …шударгаар шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасан ба тэрхүү шударгаар шийдвэрлүүлэх явдал нь шүүх тухайн хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж буй үед шийдвэрийг олонхийн саналаар гаргах байдлаар тодорхойлогдох бөгөөд энэ нь шударга ёсонд нийцэх билээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн заалт болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт тавьжээ. 2. 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, үйлчилж эхэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, 14 дэх хэсгүүдэд заасан заалтуудыг зөрчиж байна гэжээ. Өргөдөл гаргагч үүнийгээ дараахь үндэслэлээр тайлбарлаж байна: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно” гэсэн заалтад дүн шинжилгээ хийж үзвэл эрх зүйн бүрэн чадамжтай тухайн иргэн шүүхэд өөрийгөө төлөөлүүлэхдээ зөвхөн хоёрхон арга замыг ашиглах эрхийг нь олгожээ. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн шүүхэд хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх үедээ нэгдүгээрт: өөрийнхөө гэр бүлийн гишүүн төрөл садангаараа, эсвэл хоёрдугаарт: өмгөөлөгчөөр тус тус өөрийгөө

16 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төлөөлүүлж эрх, ашгаа хамгаалуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах болж байгаа бөгөөд дээрхи хоёр арга замаас өөр боломжийг иргэнд олгоогүй байна. Тодруулбал, эрх зүйн бүрэн чадамжтай тухайн иргэн өөрийн гэр бүлийн гишүүн болон төрөл садангийн бус, өмгөөлөгч бус хүнээр өөрийгөө төлөөлүүлэх боломжийг хуулиар олгоогүй байна. Уг төлөөлөх хүн нь тухайн иргэний итгэлийг хүлээсэн бөгөөд эрх, ашгийг хамгаалж чадах хэн ч байж болно. Жишээ авч үзье: Иргэн Б бусдын компьютерийг түр ашиглаж байх үед цахилгаан тасарч, түүний улмаас тухайн компьютер нь эвдэрсэн байна. Уг компьютерийн өмчлөгч А нь Б-гээс хохирлоо буюу компьютерын үнийг нэхэмжилж шүүхэд хандсан. Иргэн Б өөрийгөө буруугүй гэж үзсэн бөгөөд үндэслэл нь тухайн үед цахилгаан хүчдэл гэнэт ихэсч тасарснаас шалтгаалж, компьютерт нөлөөлсний улмаас уг компьютер эвдэрсэн гэж үзжээ. Шүүх хурал болох өдөр иргэн Б хөдөө ажлаар явах зайлшгүй шаардлагатай болсон. Энэ тохиолдолд иргэн Б-д өөрийгөө буруугүй гэж батлах ямар боломжууд байна вэ гэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд нэгдүгээрт: өөрийгөө гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, хоёрдугаарт: өмгөөлөгчөөр төлөөлүүлэх гэсэн хоёрхон л боломж байна. Гэвч түүний гэр бүлийн гишүүн, төрөл саданд өөрийнх нь эрх ашгийг шүүхэд хамгаалчихаар хэмжээний компьютерийн мэдлэгтэй хүн байхгүй, мөн компьютерийн талаар сайн мэдлэгтэй бөгөөд санаанд нь нийцсэн өмгөөлөгч олдохгүй, олдсон ч өмгөөлөгчийн ажлын хөлс нь маш өндөр учир тэрээр төлөх боломжгүй байв. Одоо түүнд эрх ашгаа хамгаалах бас нэг арга бий. Тэр нь шинжээч томилуулах явдал боловч шинжээч бол түүний эрх, ашгийн төлөө биш, харин хэргийн талаар ач холбогдол бүхий нотлох баримтыг бий болгох үүднээс тодорхой нэг дүгнэлт гаргадаг билээ. Энэ тохиолдолд иргэн Б өөрөө компьютерийн мэдлэг муутай учир шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв эсэхийг үнэлж, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах, эсвэл шүүх хуралдаанд шинжээчийг дуудаж, түүнд мэргэжлийн асуулт тавих зэргээр эрх, ашгаа хамгаалах шаардлага гарч ирж байна. Харин түүнд компьютерийн программ, техник хангамжийн инженер мэргэжилтэй найз байдаг бөгөөд уг найзаараа шүүхэд

17 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өөрийгөө төлөөлүүлэхээр тохиролцож, түүнд итгэмжлэл олгох гэтэл иргэн Б-д хууль зүйн тийм боломж алга байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт түүнд тийм боломж олгоогүй байгаа бөгөөд энэ нь иргэн Б-гийн хууль ёсны эрх, ашгийг шууд зөрчиж байна. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт: “…Монгол Улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасан байдаг. Иргэн хүн энэхүү эрхээ эдлэх эсэх нь түүний хүсэл зориг, үзэмжийн асуудал билээ. Хэрэв иргэн энэ эрхээ эдэлж, өөрийнхөө зөрчигдсөн болон зөрчигдөх гэж байгаа эрх ашгаа хамгаалуулахаар өргөдөл, гомдол гаргаж болох ба энэ тохиолдолд хууль зүйн бүхий л бололцоог ашиглах боломжтой байдаг. Тэрхүү боломжуудын нэг нь бусдаар өөрийгөө төлөөлүүлэх явдал бөгөөд төлөөллийн талаархи үндсэн харилцааг Иргэний хуулийн 62-70 дугаар зүйлүүдээр зохицуулдаг билээ. Төлөөллийн талаархи уг зохицуулалт нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар: “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж төлөөллийн харилцаа үүсэх үндэслэлийг заажээ. Харин уг хуулийн 63 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Итгэмжлэлээр төлөөлөхөд төлөөлөгч нь иргэний эрх зүйн бүрэн, бүрэн бус, эсхүл хязгаарлагдмал чадамжтай иргэн болон хуулийн этгээд байж болно” гэж заасан бөгөөд уг заалтын агуулгыг үзвэл аливаа хүн /төлөөлүүлэгч/ иргэний эрх зүйн зарим чадамжтай болон иргэний эрх зүйн чадамжгүй иргэнээс бусад хэнээр ч өөрийгөө төлөөлүүлж болохоор байна. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт бичгээр олгосон итгэмжлэлд тавигдах шаардлагыг тодорхойлсон байна. Ер нь аливаа төлөөллийн харилцаа нь Иргэний хуульд заагдсан дээрхи зохицуулалтын хүрээнд явагдах учиртай. Хэдийгээр салбар эрх зүйн онцлог гэж байх боловч шүүх иргэний хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа л юм бол Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд төлөөллийн харилцааг зохицуулахдаа Иргэний хуульд заасан төлөөллийн талаархи үндсэн зохицуулалтыг хэт явцууруулж тусгах ёсгүй билээ.

18 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсгийг зөрчсөн болон Иргэний хуулийн төлөөллийн талаархи үндсэн зарчмыг гажуудуулж байна гэжээ. Өргөдөл гаргагч цааш нь тайлбарлахдаа: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт: “…Монгол Улсын иргэн Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …өөрийгөө өмгөөлөх, …хууль зүйн туслалцаа авах, …шүүхээр шүүлгэх, …хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхтэй” гэж заасан. Энэ эрхүүдийг авч үзвэл: “…эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …шүүхээр шүүлгэх…” эрхүүдийн агуулгад эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзсэн иргэн уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах болон шүүхээр шийдвэрлүүлэхдээ өөрийн эдэлж болох жам ёсны бүхий л эрхүүдийг эдэлж, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах явдал багтах учиртай. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь иргэнийг гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн бус, түүнчлэн өмгөөлөгч бус хүнээр өөрийгөө төлөөлүүлж шүүхээр эрхээ хамгаалуулах боломжийг явцууруулж, хязгаарлаж байна. “…өөрийгөө өмгөөлөх…” эрхийн хувьд иргэн өөрийнхөө эрх, ашгийг хамгаалахдаа өмгөөлөгч авч ч болно, авахгүй ч байж болно. Энэ бол түүний үзэмжийн асуудал юм. Иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлж буй иргэн өмгөөлөгч авахгүй гэж үзэн, өөрийгөө өмгөөлж, өөрийнхөө эрх ашгийг өөрөө хамгаалж болох бөгөөд энэ эрх нь тухайн хэрэг, маргаанд уг иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадахгүй болсон тохиолдолд өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсвэл өөрийн итгэл хүлээсэн, эрх ашгийг нь хамгаалж чадах хүнээр өөрийгөө төлөөлүүлж, шүүхээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх байдлаар илрэх ёстой гэж бодож байна. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь тухайн иргэнийг өөрийгөө шүүхэд төлөөлүүлэхдээ нэг бол гэр бүлийн болон төрөл садангийн хүнээр төлөөлүүл, эсвэл заавал өмгөөлөгчөөр төлөөлүүл, өмгөөлөгч ав, өөр сонголт, боломж байхгүй гэсэн агуулгатай байгаа бөгөөд энэ нь иргэн хүний “өмгөөлөгч авах эсэх эрх”-ийг өмгөөлөгч

19 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зайлшгүй авах үүрэг болгосон шинжтэй заалт болжээ. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь Үндсэн хуульд заасан “өөрийгөө өмгөөлөх” гэсэн эрхийг зөрчиж байна. “…хууль зүйн туслалцаа авах…” эрхийн илрэх хэлбэрүүдийн нэг нь иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн иргэн итгэл хүлээсэн, мэргэжлийн хүнээр өөрийгөө төлөөлүүлэх хууль зүйн боломжтой байх явдал юм. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь тухайн иргэн мэргэжлийн хүнээс буюу бусдаас /өмгөөлөгчөөс биш/ “хууль зүйн туслалцаа авах эрх”-ийг боогдуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж буй хэрэг мөн. “…хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох…” эрхийн хувьд авч үзвэл тухайн иргэн шүүх ажиллагаанд биеэрээ оролцох эрх эдлэхийн хувьд тийнхүү оролцох эсэх нь бас л түүний үзэмжийн асуудал билээ. Хэрэв тухайн иргэн иргэний хэргийн шүүх ажиллагаанд биеэрээ оролцох боломжгүй, шаардлагагүй гэж үзвэл оролцохгүй байх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд эрх ашгийг нь хамгаалж чадах хэнээр ч өөрийгөө төлөөлүүлж, шүүх ажиллагаанд оролцуулж болох билээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь хэрэг, маргаанаа шүүхээр шийдвэрлүүлж буй тухайн иргэнд хоёрхон сонголт олгосон бөгөөд тэдгээр нь өмнө дурдсанчлан: “гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсвэл өмгөөлөгчөөр төлөөлүүлэх” байдлаар тусгагдсан нь агуулгын хувьд хэрэв тухайн иргэн дээр дурдсан 2 сонголтыг хэрэглэхгүй гэж шийдвэл түүнд шүүх хуралдаанд өөрөө биеэрээ оролцох ёстой болох /нөгөө эрх нь бараг үүрэг болж хувирсан/, эсвэл шүүх ажиллагаанд болон хуралдаанд биеэрээ оролцохгүй гэвэл эрх ашгаа хамгаалж чадахгүй болж, нэхэмжлэл нь шүүхээс буцаагдах нөхцөл байдал бий болж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь Үндсэн хуульд заасан “хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох” эрхийг гажуудуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэжээ. Өргөдөл гаргагч цааш нь өгүүлэхдээ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5