65 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Эдгээрийг харгалзан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.6 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 2, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад нийцээгүй болохыг магадлан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Мөн өргөдөл гаргагч иргэн С.Магнайсүрэн, Б.Энхбаяр нар Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбартай холбогдуулж нэмэлт тайлбар ирүүлсэн бөгөөд уг тайлбартаа: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.2 дахь заалтын “Ерөнхий сайд” гэсэн нь мөн хуулийн 4.1.1 дэх заалтын адил Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцээгүй байгаа тул уул асуудлыг өмнө гаргасан хүсэлтийн хүрээнд магадлан шийдвэрлэж өгөхийг хүсье. Учир нь Ерөнхий сайдын шийдвэр / захирамж/ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1, Дөчин нэгдүгээр зүйлийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор Засгийн газрын шийдвэрт хамаардаг юм. Гэтэл Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдын шийдвэрт хамааруулсан нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудад шууд харшилж байна” гэж нэмэлт шаардлага тавьсан байна. Хоёр. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэнтэй холбогдуулж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцохоор томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн, С.Баярцогт нар уг маргаантай холбогдуулж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1.Захиргааны байгууллага, албан тушаалтан нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан, иргэн, хуулийн этгээдийн Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн олон тооны шийдвэр гаргаж байгаа боловч практикт захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, тэдний гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах механизмыг оновчтой тогтоох зорилгоор Засгийн газраас 2001 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд энэ хуулийн төсөлд захиргааны хэргийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5