13 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2004.04.21 Дугаар 2/01 Улаанбаатар хот Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4, 32 дугаар зүйлийн 4 дэх заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн Л.Рэнчин /илтгэгч/, Н.Чинбат, В.Удвал, Ч.Дашням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Цэцийн хуралдааны танхимд хийв. Хуралдаанд өргөдөл гаргагч, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 25 дугаар байр, 31 тоотод оршин суух иргэн П.Баттогтох, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Б.Долгор нар оролцлоо. Иргэн П.Баттогтох Үндсэн хуулийн цэцэд хандаж 2004 оны 3 дугаар сарын 3-ны өдөр гаргасан өргөдөлдөө Иргэний хэргийг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4, 32 дугаар зүйлийн 4 дэх заалтууд нь Үндсэн хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг зөрчсөн тухай бичсэнээр үүссэн маргааныг тус дунд суудлын хуралдаанаар авч хэлэлцлээ. Иргэн П.Баттогтох өргөдөлдөө хоёр үндсэн асуудлыг хөндөж тавьсан байна. Энэ нь: 1. 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, үйлчилж эхэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: “Хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байхад 3 шүүгч гурван өөр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5