Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

198 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Практик дээр иргэний гаргасан гомдлын дагуу Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байсан тохиолдол нэг ч гараагүй болно. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээд нь захиргааны хууль бус гэж үзэж байгаа актын талаархи нэхэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргахын өмнө гомдлоо тухайн байгууллага, албан тушаалтныг харъяалах дээд шатны байгууллага, албан тушаалтнаар урьдчилан шийдвэрлүүлж байхаар хуульчилсан билээ. Улсын Их Хурал нь гомдол, маргаан хянан шийдвэрлэдэг байгууллага биш учраас иргэн, хуулийн этгээдийн гаргасан гомдлыг хянан барагдуулах боломжгүй юм. 2. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-т Монгол Улсын иргэн “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй”, мөн зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэсэн заалтыг иш үндэс болгож, улмаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцийн тухайлбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын “Үндсэн хууль бусад хуулиар олгосон эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй” гэсэн наймдугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч ялгаварлан гадуурхалтгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй...” гэсэн хорин зургадугаар зүйлийн заалтуудыг баримтлан Монгол Улсын Ерөнхий сайдаас гаргасан захиргааны хууль бус акттай холбогдсон маргааныг захиргааны хэргийн шүүхээс хянан шийдвэрлэх тухай асуудлыг хуульчилсан билээ. Хэрэв Монгол Улсын Ерөнхий сайдаас гаргасан захиргааны хууль бус акттай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх захиргааны хэргийн шүүхийн эрх зүйн байдал нь тохирохгүй гэж үзэж байгаа бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасныг баримтлан Улсын дээд шүүх шаардлагатай гэж үзвэл ямар ч хэргийг татан авч анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрхтэй билээ. 3. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ”... үйл ажиллагаагаа танхимын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5