Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

81 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ялгаварлан гадуурхах явдлыг арилгахад чиглэсэн адил тэгш нөхцөл бүхий харилцан ашигтай тохиролцоонд хүрэх” гэсэн заалт болон 1 дүгээр зүйлийн “Үндэсний нэн тааламжтай нөхцөл”, 3 дугаар зүйлийн “Дотоодын татвар ногдуулалт болон зохицуулалтын үндэсний нөхцөл”-ийг зөрчсөн байна. 2. Монгол Улс 1997 онд нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 2 дугаар бүлгийн 3 дугаар зүйлийн 2-т заасан “Хэлэлцэн тохиролцогч аливаа талын нутаг дэвсгэрээс гарал үүсэлтэй, хэлэлцэн тохиролцогч аль нэг өөр талын нутаг дэвсгэрт импортолсон бараанд дотоодын үйлдвэрлэлийн ижил бараанд шууд буюу шууд бус ногдуулдаг татвар, хураамжаас илүү хэмжээгээр дотоодын татвар, эсхүл аливаа төрлийн дотоодын бусад хураамжийг шууд буюу шууд бусаар ногдуулахгүй”, 18 дугаар зүйлийн 2-т заасан “Хэлэлцэн тохиролцогч талууд өөрсдийн ард түмний амьдралын ерөнхий түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор импортод нөлөөлөх хамгаалалтын буюу бусад арга хэмжээг авах шаардлагатай байж болох бөгөөд тухайн арга хэмжээ нь энэхүү хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох учраас тэдгээрийг зүй ёсны гэж хэлэлцэн тохиролцогч талууд мөн хүлээн зөвшөөрч байна. Иймээс тухайн хэлэлцэн тохиролцогч талууд дор дурдсан нэмэлт боломжийг эдлэх ёстой хэмээн тохиролцсон бөгөөд ингэснээр дараах боломжийг хангана.(a) үйлдвэрийн тодорхой салбарыг байгуулахад шаардлагатай тарифын хамгаалалтыг хэрэглэж болохуйцаар тарифын бүтцээ аль болох уян хатан байлгах, (b) эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрөөс үүдэлтэй импортын эрэлт хэрэгцээний өндөр түвшинг хэвээр хадгалах зорилтыг анхааралдаа бүрэн авах замаар төлбөрийн тэнцвэрийн зорилгод нийцүүлэн тооны хязгаарлалтыг хэрэглэх” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох тухай протокол”- ын I хэсгийн 3 дахь заалтад: “Ажлын хэсгийн илтгэлийн 13 дахь заалтад дурдсан үүрэг, амлалтыг Нарийн бичгийн дарга нарын газарт жил бүр мэдэгдэж байх”-аар заажээ. Монгол Улс нэгдэн орох асуудлаархи ажлын хэсгийн илтгэлийн 13 дахь заалтад: “1997 оны 1 дүгээр сарын 1-нээс Монгол Улс нь импортлосон болон дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний аль алинд нь дээрх 11 дүгээр хэсэгт дурдсан барааны төрөл бүрт болон бусад аль ч бараанд ногдуулах онцгой татвар (тусгайлсан, эсхүл, үнийн дүнгээс бодсон)-ын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5