110 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Засгийн газрын “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолын тэтгэврийг шинэчлэн бодох болон шинээр тэтгэвэр тогтоолгоход хэрэглэх итгэлцүүрийг тогтоосон; шинэ итгэлцүүрийг хэрэглээд тооцоход итгэлцүүрээр нэмэгдсэн хэмжээ нь 7.5 хувиас бага байгаа иргэдийн одоо авч байгаа тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэх тухай заалтууд буюу Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын 1, 3, 4, дүгээр заалтууд нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 3, Арван есдүгээр зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 7 дахь заалтуудыг зөрчөөгүй байна. 2. Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн “1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн заалт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн заалтыг буцаан хэрэглэж өмнө нь тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн эрхийг хязгаарласнаараа хууль гарснаасаа хойш үйлчлэх үндсэн агуулга болон хуулийн заалт нь тухайн зохицуулж буй харилцаанд оролцогчдын эрх ашгийг сөргөөр хөндөж байвал буцаан хэрэглэж болдоггүй тухай эрх зүйн ерөнхий зарчимтай зөрчилдөж, ингэснээрээ иргэдийг тэтгэвэрт гарсан он, сараар ялгаж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, ...- ийн өмнө эрх тэгш байна”, 2 дахь хэсгийн “Хүнийг...нас, ...эрхэлсэн ажил, албан тушаалаар нь... ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 3. Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2/04 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ Улсын Их Хурлын 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 61 дүгээр тогтоолд заагаагүй байна. Монгол Улсын Yндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, Yндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, Yндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5