Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

156 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иргэний хууль нь эрх зүйн этгээдүүдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулах гол хууль бөгөөд иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэдэг. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлыг хангах зарчмын агуулга нь: 1. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь эрх, үүргээ хэрэгжүүлэх адил боломжоор хангагдсан байх, өөрөөр хэлбэл, субъект нь хэн байхаас үл шалтгаалан тухайн харилцаанаас бий болох эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Эрх зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага нь адил тэгш байдаг. 2. Харилцаанд оролцогч эрх бүхий этгээдийн шаардах эрх нь үүрэг бүхий этгээдийн үүрэгтэй “эквивалент” шинжтэй, өөрөөр хэлбэл, аль нэг тал нь нөгөөгийнхөө эрх, ашиг сонирхлыг илтэд доройтуулсан, эсхүл нэг тал нь хэт давуу эрхтэй байж болохгүй. Иргэний хуулийн 2.1-д зааснаар Иргэний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Иргэний хууль тогтоомжийн системд иргэний эрх зүйн зарим төрлийн харилцааг дагнан зохицуулдаг олон хуулиуд багтдаг. Гэвч Иргэний хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр талуудын тэгш эрхийн үндсэн дээр үүсч, өөрчлөгдөж, дуусгавар болж буй эдийн болон эдийн бус баялагтай холбоотой бүхий л харилцааг зохицуулна. Энэ утгаараа Иргэний хууль нь иргэний эрх зүйн үндсэн эх сурвалж болдог тул тусгай хуулиуд Иргэний хуулийн суурь зарчмыг зөрчөөгүй байх ёстой байдаг. Иргэний хуулийн 189.4-т Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил үйлчилгээ, эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй гэсэн байдаг. Арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагуудыг санхүү, зээлийн үйлчилгээгээр зах зээлд давамгайлж буй этгээдүүд гэж үзэх бүрэн үндэстэй. Мөн тэдний үйлчилгээг /хүү нь бусад санхүүгийн байгууллагаас арай

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5