173 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2006.01.11 Дугаар 1/01 Улаанбаатар хот Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан /илтгэгч/, Л.Рэнчин, П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ч.Дашням, Д.Наранчимэг, нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Янжинхорлоо оролцов. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Г.Занданшатар нар Цэцийн хуралдааныг итгэмжлэгдсэн төлөөлөгчгүй явуулж өгөх хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн болно. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэж хянан шийдвэрлэв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Янжинхорлоо Үндсэн хуулийн цэцэд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5