163 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шуурхай, зардал багатайгаар худалдан борлуулах сонголт бүхий боломжийг бүрдүүлж байгаа. Нэгэнт гэрээний талуудад үүргийн гүйцэтгэлийг шүүхийн бус журмаар хангуулах нь ашигтай хэмээн үзэж байхад төрөөс тухайн асуудалд оролцон талуудад ашигтай бус хувилбарыг тулгах нь гэрээний эрх чөлөөнд ноцтойгоор халдаж буй хэрэг юм. Энэ нь гэрээний талуудын эрх ашгийг хөндөөд зогсохгүй, улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэн, зах зээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэдэг юм байна. Тухайлбал, Германд үл хөдлөх хөрөнгө, орон сууцтай холбогдсон эрх зүйн зохицуулалт нь нарийн төвөгтэй, төрийн байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нөлөөлөх боломж өндөр байдгаас үүдэн тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь амьжиргааны түвшин, хүн амын орлогоор ижил төсөөтэй бусад улстай харьцуулахад харьцангуй доогуур байдаг юм байна. Гэрээний эрх чөлөө нь эрх зүйн утгаараа талуудад өөрсдөө сайн дураараа, хүсэл зоригоо илэрхийлэн хууль зүйн тодорхой үр дагавар бий болгох эрх чөлөөг олгож, гэрээгээр эдлэх эрх, хүлээх үүргээ иргэний эрх зүйн зохицуулалтын диспозитив аргаар тодорхойлох боломжийг хангахад чиглэсэн байдаг бол эдийн засгийн утгаараа талуудын хооронд баялгыг бүтээхэд чиглэсэн төрөл бүрийн харилцааг чөлөөтэй үүсгэх үндсэн суурь болж өгдөгөөрөө чухал ач холбогдолтой ухагдахуун юм. Ийм ч учраас эдийн засгийг хөдөлгөгч үндсэн хөдөлгүүр болсон гэрээний эрх чөлөөний зарчмыг тууштай баримтлах нь зөв болов уу ...”гэжээ. Гурав.Өргөдөл гаргагч иргэн Д.Янжинхорлоо 2005 оны 11 дүгээр сарын 15-нд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: 1. Шүүхийн байгууллагыг өөрийн үзэмжээр иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хоорондын гэрээг хянадаг байгууллага гэж өргөдөлд огт дурдаагүй, ингэх боломжгүй. Гагцхүү иргэний эрх зүйн харилцаанаас эрх нь зөрчигдсөн этгээдийн, эсвэл түүний хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэл, хүсэлтээр зөрчигдсөн эрхийг сэргээх чиг үүрэгтэй байгууллага гэдгийг хуульч мэргэжил эзэмшсэн хүн бүр мэднэ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5