Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

165 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бололцоотой. Талуудын энэ хүсэл зоригийг хүндэтгэх үүднээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг билээ. Харин нэг талд нь давамгай байдалтай банк, банк бус санхүүгийн байгууллага, нөгөө талд нь жирийн хэрэглэгч буюу иргэн хүн гэрээ байгуулж буй банкны зээлийн харилцаанд банкны боловсруулсан зээлийн гэрээнд иргэн хүн өөрчлөх бололцоогүйгээр, зөвхөн гарын үсгээ зурах л үлддэг. Энэ гэрээнд банк өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс барьцааны үл хөдлөх хөрөнгийг худалдах шүүхийн бус аргыг сонгох нь дамжиггүй, ингэж ч байгаа. Тэгш байдал хараахан олгогдоогүй талууд гэрээ хийж буй нөхцөлд маргаж буй шинэ хуулийн дагуу зээлдэгч шүүхэд хүртэл хандах эрх нь хаалттай байх нь зүйд нийцэх үү? 5. Гэрээний эрх чөлөөний зарчим нь иргэний эрх зүйн суурь зарчим гэдэгтэй маргахгүй. Гэхдээ энэ зарчимд ч гэсэн хэмжээ хязгаар байдаг. Гэрээний эрх чөлөөний зарчим 3 элементтэй. 1. Гэрээ байгуулах эсэхээ шийдэх эрх чөлөө 2. Гэрээг хэнтэй байгуулахаа харилцан өөрсдөө шийдэх эрх чөлөө 3. Гэрээг агуулгын хувьд өөрсдөө чөлөөтэй тодорхойлох эрх чөлөө Гэрээний эрх чөлөөний зарчмын хэмжээ хязгаар нь хууль, тэр дундаа Үндсэн хууль. Тэгш бус байдалтай этгээдүүд гэрээ байгуулчихаад, тухайн гэрээгээр шүүхийн бус аргыг нэг тал нь нөгөөдөө “тулгаж” сонгоод, энэ үйл ажиллагаанд үйлчилдэг хуулиар /бүр хуулиар шүү/ шүүхэд хандах эрхийг нь хасаж байгаатай хуульч хүн хувьд санал нийлэх үү? 6. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба нь Засгийн Газрын нэг л агентлаг болохоос өмчлөх эрхийг зээлийн барьцааны гэрээг үндэслэн дуусгавар болгодог, өмчлөх эрхэд халддаг байгууллага биш. Эндээс барьцааны гэрээг л бүртгэх ёстой. Зөв буруу, эрх нь зөрчигдсөн этгээдийн эрхийг сэргээх үндэслэл, талууд эрх, үүргээ хэрхэн биелүүлсэн, эрх сэргээх арга зэргийг тогтоох эрхийг Үндсэн хуулиар гагцхүү шүүхийн байгууллагад олгосон байдаг юм. Иргэн хүний ийнхүү шүүхээр эрхээ сэргээлгэх эрхийг Улсын Их Хурал хууль гаргаж хаах ёсгүй...гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5