Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

179 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гурав.Өргөдөл гаргагч иргэн Д.Янжинхорлоо Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбартай холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 11 дүгээр сарын 15-нд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй” гэсэн заалтыг чухамхүү Улсын Их Хурлын баталсан дээрхи хуулийн 27.1, 27.2 дахь хэсгийн заалтаар, тодруулбал “шүүх энэ хуулийн 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэж заасан нь хуулиараа зөрчиж байгаа юм. Арбитрын гаргаж буй шийдвэр чанарын хувьд шүүхийнхтэй адил байх ёстой, энэ ч шаардлагад арбитрын байгууллага нийцүүлэн ажилладаг. Гэрээний талууд тэгш эрхтэйгээр гэрээ байгуулах процесст оролцсон, өөрөөр хэлбэл эрхийн хувьд тэгш байдалтай байж чадсан тохиолдолд талууд маргаанаа шүүхээр бус арбитраар шийдүүлэхээр харилцан тохиролцох бүрэн бололцоотой. Талуудын энэ хүсэл зоригийг хүндэтгэх үүднээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг билээ. Харин нэг талд нь давамгай байдалтай банк, банк бус санхүүгийн байгууллага, нөгөө талд нь жирийн хэрэглэгч буюу иргэн хүн гэрээ байгуулж буй банкны зээлийн харилцаанд банкны боловсруулсан зээлийн гэрээнд иргэн хүн өөрчлөх бололцоогүйгээр, зөвхөн гарын үсгээ зурах л үлддэг. Энэ гэрээнд банк өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс барьцааны үл хөдлөх хөрөнгийг худалдах шүүхийн бус аргыг сонгох нь дамжиггүй, ингэж ч байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба нь Засгийн Газрын нэг л агентлаг болохоос өмчлөх эрхийг зээлийн барьцааны гэрээг үндэслэн дуусгавар болгодог, өмчлөх эрхэд халддаг байгууллага биш. Эндээс барьцааны гэрээг л бүртгэх ёстой. Зөв буруу, эрх нь зөрчигдсөн этгээдийн эрхийг сэргээх үндэслэл, талууд эрх, үүргээ хэрхэн биелүүлсэн, эрх сэргээх арга зэргийг тогтоох эрхийг Үндсэн хуулиар гагцхүү шүүхийн байгууллагад олгосон байдаг. Иймд иргэн хүний ийнхүү шүүхээр эрхээ сэргээлгэх эрхийг Улсын Их Хурал хууль гаргаж хаах ёсгүй...” гэжээ. Дөрөв. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж 2/08 дугаар дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтэд, “....Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5