48 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “…Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, 16 дугаар зүйлийн 1 ба 4 дэх заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байгаагаас Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага Засгийн газар Үндсэн хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах үүргээ биелүүлж чадахгүй байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4 дэх заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул иргэн Ц.Мөнхжаргал, Ц.Даваацэрэн нарын гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн “хайгуулын лиценз эзэмшигч нь хайгуулын эдэлбэрийн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх онцгой эрхтэй”, 2-ын “энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмал ашиглах лиценз авах онцгой эрхтэй”; 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах онцгой эрхтэй”, 4 дэх хэсгийн “уурхайн эдэлбэрийн хүрээнд бүх төрлийн ашигт малтмалын хайгуул явуулах онцгой эрхтэй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5