34 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гурав. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбатын Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлын дагуу Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан 2004 оны 5 дугаар сарын 05-ны өдөр болж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн Цэцийн гишүүний тогтоол, мөн энэхүү тогтоолыг дахин хянуулах тухай Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбатын гомдлыг хянан хэлэлцсэн бөгөөд энэ хуралдаанд өргөдөл гаргагч Ц.Гарамжав, Д.Намсрайжав, О.Баясгалан мөн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат нар биеэр оролцож, маргааны талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаас Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудал нь Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэх харъяаллын маргаан байх тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн тухай Цэцийн гишүүний 2004 оны 5/90 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбатын гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай Үндсэн хуулийн цэцийн 3/05 дугаар магадлал гаргажээ. Дөрөв. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат 2004 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1/1381 тоот албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Чилхаажав нь иргэн Д.Намсрайжав, Ц.Гарамжав, О.Баясгалан, С.Батжаргал, С.Раднаасэд нарын өргөдлийн дагуу Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснийг үндэслэлгүй, энэ нь Үндсэн хуулийн цэцэд харъяалагдах маргаан бус харин иргэний тодорхой хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад нотлох баримтыг хэрхэн үнэлэх, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг ердийн хуулийг хэрхэн ойлгож хэрэглэхтэй холбогдсон, ердийн шүүхүүд шат шатандаа хэнээс ч хараат бус, бие даан шийдвэрлэж байхаар хуулиар тогтоосон харъяалалтай хэрэг, маргаан гэж үзэж байгаа тухай тайлбараа Дээд шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 21ний өдрийн 1/996 дугаар албан бичгээр өмнө нь танайд хүргүүлсэнд Цэцийн эрхэм гишүүд анхаарлаа дахин хандуулна уу гэж хүсэж байна. “Монполимет” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрэл” ХХК-д холбогдох иргэний хэргийг манай улсын бүх шатны шүүхүүд зохих журмын дагуу хянан хэлэлцэж, улмаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчид оролцсон хяналтын шатны хуралдааны 2003 оны 6 дугаар сарын 20-
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5