Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

195 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 4.1.2 дахь заалтын “.../Ерөнхий сайд/...” гэснийг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байна. Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна” гэсний дагуу захирамжид Ерөнхий сайд, сайд гарын үсэг зурж баталгаажуулдаг хамтын шийдвэр бөгөөд Ерөнхий сайдын захирамж нь Засгийн газрын шийдвэр юм. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “...Засгийн газрын шийдвэр...”, мөн Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд “...Засгийн газрын шийдвэр...” гэж тус тус заасан бөгөөд зарим маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1.2-т заасны дагуу Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдол сүүлийн үед гарах болсон нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуулинд нийцээгүй, ... хуулийг хэрэглэх эрхгүй” гэсэн заалт мөн адил зөрчигдөхөд хүргэж байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэлүүдийг харгалзан үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.2-т тусгагдсан “.../Ерөнхий сайд/...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй тус тус зөрчилдөж байгааг хянан үзэж, Үндсэн хуульд нийцүүлэх талаар дүгнэлт гаргаж өгөхийг хүсъе” гэжээ. Хоёр.Иргэн Ц.Банзрагч, Б.Үнэнбат нар 2006 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: 1.Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1-д зааснаар Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохынх нь хувьд түүний шийдвэр хуульд нийцээгүй тохиолдолд хүчингүй болгох эрх бүхий субъектыг тусгайлан тогтоосон. Улсын Их Хурал, Засгийн газар энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдвэр шийдвэрлүүлж болох нь нээлттэй. Хууль тогтоогчоос Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахаар хуульчилсан нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газар, Улсын Их Хурлын эрх хэмжээнд халдсан хэрэг болж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүхэд төрийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5