Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

52 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гуравны хоёроос доошгүй нь оролцсон тохиолдолд хүчинтэй байна. Шүүгч бүр тэгш эрхтэй оролцоно” гэж заасан байдаг. Энэ хэсгийн “… Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ…” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг: “Ардчилсан ёс… төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт болон Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг: “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг урьдчилан шалгаж Цэцийн гишүүний 2005 оны 2 дугаар сарын 15ны өдрийн 5/03 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэв. Иргэн П.Баттогтох өргөдөлдөө: “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Үндсэн хуульд заагдсан “хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэх” зарчим бол тухайн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх явдлыг ойлгодог билээ. Энэ ойлголтыг баталгаажуулж Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхийн саналаар шийдвэр гаргана” гэж тусгасан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Ардчилсан ёс… нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг бөгөөд “ардчилсан ёс” гэсэн ойлголт нь “аливаа асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх” гэсэн ухагдахууныг өөртөө агуулдаг билээ. Шүүх байгууллага бол төрийг төлөөлж, төрийн нэрийн өмнөөс ард түмэнд үйлчилж байдаг байгууллагуудын нэг тул түүний үйл ажиллагаанд “ардчилсан ёсны зарчим буюу асуудлыг олонхиор шийдвэрлэх” зарчим үйлчлэх ёстой. Энэ нь шүүх хэрэг, маргааныг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх үед тод илрэх учиртай. Гэтэл 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, үйлчилж эхэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Шүүгчдийн зөвлөлгөөнийг Ерөнхий шүүгч удирдана. Шүүгчдийн зөвлөлгөөнөөр асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ. Шүүгчдийн зөвлөлгөөн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5