Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

45 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Их Хурлын 2003 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг 6.1.1-д паркт зориулан олгох газрын хил заагийг тогтоож, газар эзэмшигчийг тодорхойлж төрөөс дэмжлэг үзүүлэх тухай заасан. Энэ дагуу “Монгидрометаллурги” ХХК нь Чойрын бүс дэх Шинэ усны нүүрсний ордыг түшиглүүлэн Нүүрс химийн үйлдвэр “Энерги-технологийн парк” байгуулах тухай хүсэлт гаргасан боловч энэ асуудал нь “Гурван сайхан” ХХК-тай зөвшилцсөний үндсэн дээр шийдэгдэх болоод байна. Улсын төсвөөс хайгуул хийж, үйлдвэрийн ашиглалтанд хүлээлгэж өгсөн газрын хэвлий буюу олон ордууд байна. Жишээлбэл Дарханы төмөрлөгийн үйлдвэр Төмөртолгойн төмрийн орд газрыг ашиглах хүсэлтэд Геологи, уул уурхайн кадастрын албанаас энэ орд нь хайгуулын лицензтэй учир ашиглуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан эцсийн шийдвэр байдаг. Төр өөрөө хайгуул хийчихсэн орд газраа мэдэж шийдэх онцгой эрхгүй юмаа гэхэд ядаж ердийн лиценз эзэмшигчээс давуу эрхтэй байж чадахгүй болсон байгааг энэ жишээнээс олж үзэж болно. “Онцгой эрх”-ийн тухай мэдээлэл, ойлголт авах зорилгоор Монгол Улсын бусад хууль болон Дээд шүүхийн холбогдох тайлбаруудаас ийм үг үсэг бүхий заалтуудыг хайж судлахад “Зохиогчийн эрхийн тухай” болон “Патентийн тухай” хуулиудад “онцгой эрх” гэсэн ойлголт байгаа бөгөөд тухайлбал “Зохиогчийн эрхийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлд зохиогч бүтээлийнхээ хувьд бүтээл ашиглах “онцгой /эд хөрөнгийн/ эрх “ эдэлнэ гэснээс өөр заалт тайлбар алга байна. Харин газар, газрын хэвлий бол төрийн үндэс бөгөөд энэ онцгой шинж чанар нь газрын хэвлийтэй холбоотой харилцааг зохицуулах аливаа хуульд “онцгой эрх”-ийн тухай заалт орох ёстой бол энэ нь зөвхөн төрийн “онцгой эрх” байх хэрэгтэй. Ийнхүү Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1 ба 2 дахь заалт, 16 дугаар зүйлийн 1 ба 4 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байгаагаас Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага Засгийн газар Үндсэн хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах үүргээ биелүүлж чадахгүй байна” гэжээ. Улсын Их Хурлын даргын 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5