Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

97 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь засагдсан нь тогтоогдож байгаа бөгөөд үүнийг хуралд оролцогч маргааны талууд харилцан ойлголцсоныг тэмдэглэж байна. 3.Тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийг нэмэгдүүлэх талаар Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолоор тогтоосон одоогийн тоо хэмжээг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 4.Нэхэмжлэгчдийн өргөдөлд дурдсан, Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт заасан, “1998 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөлийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчиж байгаа тул хянаж өгнө үү гэсэн шаардлагыг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь: энэ заалт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн заалтыг буцаан хэрэглэж өмнө нь тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн эрхийг хязгарласнаараа уг хууль гарснаасаа хойш үйлчлэх үндсэн агуулга болон сүүлийн хуулийн заалт нь тухайн зохицуулж буй харилцаанд оролцогчдын эрх ашгийг сөргөөр хөндөж байвал буцаан хэрэглэж болдоггүй тухай эрх зүйн ерөнхий зарчимтай зөрчилдөж, ингэснээрээ иргэдийг тэтгэвэрт гарсан он, сараар ялгаж “…эрхэлсэн ажил, албан тушаал, нас…” зэрэг үзүүлэлтээр иргэдийг ялгаварлаж болохгүй, хүн бүр хуулийн өмнө тэгш байна гэсэн Үндсэн хуулийн заалтуудад харшилж байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1.Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” тогтоолын тэтгэврийг шинэчлэн бодох болон шинээр тэтгэвэр тогтоолгоход хэрэглэх итгэлцүүрийг тогтоосон; шинэ итгэлцүүрийг хэрэглээд тооцоход итгэлцүүрээр нэмэгдсэн хэмжээ нь 7.5 хувиас бага байгаа иргэдийн одоо авч байгаа тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэх тухай заалтууд буюу Засгийн газрын 2005 оны 225 дугаар тогтоолын 1, 3, 4 дүгээр заалтууд нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 3, Арван есдүгээр зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 7 дахь заалтуудыг зөрчөөгүй байна. 2.Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5