113 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2005.6.27 Дугаар 2/05 Улаанбаатар хот Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Ч.Дашням /илтгэгч/, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч ДарханУул аймгийн Шарын гол сумын Дархан багийн оршин суугч, иргэн Н.Даваадорж хүрэлцэн ирээгүй, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн оролцов. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Дархан-Уул аймгийн Дархан багийн оршин суугч, иргэн Н.Даваадорж Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 2 дугаар сарын 18-нд ирүүлсэн өргөдөлдөө: “Прокурорын байгууллагын тухай хуульд “хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5