Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

178 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бол уг ажиллагааны үед “шүүхэд хандах эрх”-ийг зөрчсөн эсэх асуудал яригдахгүй. Дээр дурдсан нөхцөл нь зөвхөн ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар хуульд заасан тодорхой үе шатанд хамаарах тул гэрээний аль нэг тал нь уг ажиллагаа үүсэхээс өмнө шүүхэд аливаа асуудлаар хандах эрхтэй. Харин ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар тохиролцсон ч зээлдүүлэгч, эрхийн улсын бүртгэлийн алба ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах хуульд заасан журмыг зөрчсөн бол зээлдэгч тухайн асуудлаар шүүхэд хандах эрхтэй бөгөөп энэ нь тус хуулийн 27.1 дэх хэсгээр баталгаажсан болно. Мөн хуулийн 27.2 дахь хэсгийн заалт нь зөвхөн зээлдэгчид хамаарах тул зээлдэгч эрхийн чадамжгүй байсан, эсхүл хуульд заасан журмын дагуу зохих зөвшөөрөл аваагүй зэрэг үндэслэлээр өөрийн зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө хамгаалуулахаар гуравдагч этгээд шүүхэд хандах эрх нь нээлттэй байна. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль гэрээний талуудад үүргийн гүйцэтгэлийг түргэн шуурхай, зардал багатайгаар худалдан борлуулах сонголт бүхий боломжийг бүрдүүлж байгаа. Нэгэнт гэрээний талуудад үүргийн гүйцэтгэлийг шүүхийн бус журмаар хангуулах нь ашигтай хэмээн үзэж байхад төрөөс тухайн асуудалд оролцон талуудад ашигтай бус хувилбарыг тулгах нь гэрээний эрх чөлөөнд ноцтойгоор халдаж буй хэрэг юм. Энэ нь гэрээний талуудын эрх ашгийг хөндөөд зогсохгүй, улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэн, зах зээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэдэг юм байна. Гэрээний эрх чөлөө нь эрх зүйн утгаараа талуудад өөрсдөө сайн дураараа, хүсэл зоригоо илэрхийлэн хууль зүйн тодорхой үр дагавар бий болгох эрх чөлөөг олгож, гэрээгээр эдлэх эрх, хүлээх үүргээ иргэний эрх зүйн зохицуулалтын диспозитив аргаар тодорхойлох боломжийг хангахад чиглэсэн байдаг бол эдийн засгийн утгаараа талуудын хооронд баялгыг бүтээхэд чиглэсэн төрөл бүрийн харилцааг чөлөөтэй үүсгэх үндсэн суурь болж өгдөгөөрөө чухал ач холбогдолтой ухагдахуун юм. Ийм ч учраас эдийн засгийг хөдөлгөгч үндсэн хөдөлгүүр болсон гэрээний эрх чөлөөний зарчмыг тууштай баримтлах нь зөв болов уу ...”гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5