Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

69 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хянан шийдвэрлүүлнэ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан захиргааны хууль бус актыг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна. “ гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “4.1.1. Монгол Улсын Засгийн газар” гэсэн заалт Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “4.1.6. Сонгуулийн ерөнхий хороо” гэсэн заалт Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2-ын 2 дахь заалтыг зөрчсөн болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна. 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэсэн нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газар төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохынх нь хувьд түүний шийдвэр хуульд нийцээгүй тохиолдолд хүчингүй болгох эрх бүхий субъектыг Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон байна. Улсын Их Хурал, Засгийн газар Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдвэрлүүлж болох нь нээлттэй байна. Хууль тогтоогчоос Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянаж байхаар хуульчилсан нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газар, Улсын Их Хурлын эрх хэмжээнд халдсан гэх үндэслэл тогтоогдож байна. Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй байна. 2.Сонгуулийн ерөнхий хороо хуульд зааснаар ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийг улсын хэмжээнд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага бөгөөд Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар шийдвэр гаргадаг байна. Дэлхийн ардчилсан улсуудын Үндсэн хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5