148 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхийг хязгаарлаж, ингэснээрээ Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...хүнийг ялгаварлан гадуурхахыг ... хориглоно” гэсэн 10 дахь заалтыг мөн зөрчиж байгаа юм. Ийм учраас сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн үйл хэрэгт шууд оролцох Үндсэн хуульд заасан иргэний /сонгогчийн/ эрхийг хангах үүднээс “Эвслийн бүлгийн үйл ажиллагаа хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд эвсэлд нэгдэн орж байсан нам Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд 8-аас доошгүй суудал авсан бол бүлэг байгуулж болох”-ыг хуульчилсан. 2.Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт ийнхүү нэмэлт оруулахдаа “...намын бүлэгт зөвхөн тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн орно” гэсэн нь эвсэл цуцлагдсантай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, уг бүлэгт үйл ажиллагаа нь дуусгавар болсон эвслийн бүлэгт багтаж байсан намуудаас сонгогдсон гишүүн, бие даан нэр дэвшсэн гишүүн нэгдэн орж болохгүй гэсэн агуулгатай. Нэгэнт намууд эвслээ цуцалсан тохиолдолд тухайн эвсэлд багтаж байсан зөвхөн 8-аас доошгүй суудалтай намд бүлэг байгуулж болох эрхийг олгож байгаа тул ийм зохицуулалт хийхээс өөр аргагүй юм. Ийм хязгаарлалт хийхгүй бол “эвсэл”-ийн дайтай бүлэг байгуулагдах нөхцөл боломж бий болно гэсэн үг юм” гэжээ. Гурав.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: 1. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу “Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн тухай маргааныг Цэц харъяалан шийдвэрлэхгүй” тул иргэдийн өргөдөлд дурдсан ийм асуудлуудад тайлбар өгөх шаардлагагүй юм. Дашрамд дурдахад хууль хоорондоо зөрчигдсөн гэх үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. 2. Үндсэн хуулийн 24.1 хэсгийн зохицуулалт нь Улсын Их Хурлын дэд даргыг сонгосонтой холбогдсон болохоос бүлэг бий болгохтой холбогдолгүй юм. Сонгуулийн үр дүнд Улсын Их Хурлын бүрэн эрх эхлэхэд зохион байгуулагдсан бүлэг, Улсын Их Хурлын бүрэн эрхийн явцад бий болж болох бүлгүүдийн ялгааг салгаж ойлгох
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5