36 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Такатори нь 2001 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 126 дугаар албан бичгээр /хэргийн 2 дахь хавтасны 58, 59 дэх тал/ : “Комацу” фирмийн уул уурхайн техникийн түрээсийн төлбөрийн жишиг үнэлгээг гаргаж ирүүлсэн, Үйлдвэр, худалдааны улсын хяналтын албаны дарга Д.Чилхаажавын 2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 325 дугаар албан бичгээр шүүхэд хүргүүлсэн шинжээч О.Цэндсүрэн, Үйлдвэр, худалдааны улсын хяналтын албаны ахлах байцаагч Б.Чулуунбаатар нарын 2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтэд /5 дахь дугаар хавтасны 281 дэх тал/: “Эрэл” ХХК-иас “Монполимет” ХХК-д шилжин ирсэн нийт 37 техник бүгд Япон улсад үйлдвэрлэсэн Комацу маркийн техникууд тул машин механизм, тоног төхөөрөмжийн мото/цагийн үнэлгээг “Комацу” төрлийн техникийн жишиг үнэлгээг баримтлан тооцох нь зохимжтой гэж үзэж байна” гэсэн нотлох баримтуудад шүүх үнэлэлт өгч маргааныг шийдвэрлэжээ. Гэтэл хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа ноён Тэцуо Такатори өөрийн хамтран ажиллагч “Монполимет” компанид бичиг хийж өгөхдөө: “Нэгэн үйлчлүүлэгч Комацү загварын тодорхой тоног төхөөрөмжийн түрээсийн үндсэн үнийн талаар мэдээлэл авахыг хүссэн тул өөрийнх нь хэрэгцээнд зориулан 126 тоот бичиг өгснөө “хүлээн зөвшөөрчээ /5 дахь хавтасны 530 дахь тал/.Ингэхдээ “АНУ-д хэрэглэгддэг тоног төхөөрөмжийн лизингийн тарифны загварыг өгсөн… Монголын шүүх хэрэг шийдвэрлэхдээ энэ мэдээллийг ашигласан нь гайхал төрүүлж байна” гэсэн өөрийн байр суурийг сүүлд бичгээр илэрхийлснийг шинэ нөхцөл илэрлээ гэх үндэслэлгүй юм. Учир нь ноён Тэцуо Такаторигийн 2001 оны 8 дугаар сарын 15-ны 126 дугаар албан бичигт дундсан жишиг үнэлгээ, шинжээч О.Цэндсүрэн нар 2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтдээ “комацу төрлийн техникийн жишиг үнэлгээг баримтлан тооцох нь зохимжтой” гэж үзсэн энэ бүх нотлох баримт бүх шатны шүүхээр хэлэлцэгдсэн, шүүх нэгэнт зохих үнэлэлт дүгнэлт өгсөн баримтууд юм. Шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон эдгээр нотлох баримт “хуурамч” гэх буюу шинжээчийн үйлдэл эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэх үзэхүйц Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.2-д заасан үндэслэл илрээгүй болно. Шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах гэсэн Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 359 дүгээр тушаалаар баталсан “Барилга, замын машин механизмын хөлс, тариф жишиг үнэлгээний машин цагийн үнийн жагсаалт, үнэ” нь /5
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5