158 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл буюу бусад этгээдтэй хамтран хийж байвал давамгайлах байдалтай гэж үзнэ. Давамгай байдалтай аж ахуйн нэгжид гэрээний зүйлд хамаарахгүй болон гэрээт талд ашиггүй нөхцлийг гэрээнд тусгахыг тулган шаардахыг хориглодог. Хуулийн эдгээр заалт зөрчигдсөн эсэхийг шүүхийн хяналтаар л илрүүлнэ. Ийнхүү Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн үзэл санаа салбар хуулиудад мөн суусан байтал банк, банк бус санхүүгийн байгууллагаас иргэдтэй байгуулсан гэрээ шүүхийн хяналтаас гадуур үлдэж, банк, банк бус санхүүгийн байгууллагууд давуу эрх эдлэх нь эрх зүйт төрийн үндсэн зарчим болох тэгш байх зарчмыг гажуудуулна. Өнөөдөр манай иргэдийн дийлэнх нь газар хувьчилж аваагүй байгаа, харин орон сууцны 98 хүртэл хувь нь хувьчлагдсан байгаа билээ. Тиймээс ч зээлийн барьцаанд тавьдаг гол зүйл нь орон сууц бөгөөд амьжиргааны наад захын зайлшгүй эх сурвалж болсон орон байраа барьцаанд тавих гэрээ байгуулсан үйл ажиллагааг шүүх хянахгүй байх нь Үндсэн хуульд нийцэх эсэхийг мэргэн оюундаа тунгаан болгооно уу... “гэжээ. Хоёр.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: 1.Иргэн Д.Янжинхорлоо Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж үндэслэлээ тайлбарласан байна. Тухайлбал, “Гэрээ байгуулсан хүсэл зориг, үйлдлийнхээ үр дагаварыг бүрэн ухамсарласан эсэх, гэрээний стандарт нөхцөл нь хуульд нийцсэн эсэхийг гагцхүү шүүхийн байгууллага хянаж тогтоох эрхтэй. Энэхүү хяналтыг дээрхи шинэ хуулиар хасах нь Үндсэн хуульд нийцэхгүй”. Түүнчлэн дээрхи хуулийг баталснаас үүдэн энэ төрлийн хэлцэл “шүүхийн хяналтаас гарах боломжтой, ийнхүү шүүхийн хяналтаас гаргахыг эрх зүйт төрд хүлээн зөвшөөрдөггүй” гээд холбогдох хуулийн “заалт зөрчигдсөн эсэхийг шүүхийн хяналтаар л илрүүлнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд маргаан гарсан эсэх, маргагч тал шүүхэд хандсан эсэхээс үл хамааран гэрээний аль нэг тал нь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5