Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

24 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн /одоо хүчингүй болсон/ 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад энэ асуудлыг хуульчлан тогтоож байсан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байхад 3 шүүгч гурван өөр санал гаргавал шүүх хуралдаан даргалагчийн саналаар шийдвэр гаргаж, эсрэг саналтай 2 шүүгчийн саналыг бичгээр авч шийдвэрт хавсаргана гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн Үндсэн хуулийн энэ заалт нь шүүхээс аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ бүрэлдэхүүнээр буюу хэд хэдэн шүүгч хамтран хянан хэлэлцэж байх асуудлыг хуульчилсан гэж үзэж байна. Харин ийнхүү хэрэг, маргааныг хамтран хянан хэлэлцсэн шүүх шийдвэрээ гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114.3-т заасны дагуу олонхийн саналаар шийдвэрээ гаргана. Харин 3 шүүгч гурван өөр саналтай байгаа тохиолдолд гарах нэг гарц болгон шүүх хуралдаан даргалагчийн саналаар шийдвэр гаргаж, эсрэг саналтай 2 шүүгчийн саналыг бичгээр авч шийдвэрт хавсаргахаар 114.4 дэх заалтыг хуульчилсан билээ. Иймд хуулийн дээр дурдсан заалт нь Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ. Өргөдөл гаргагч иргэн П.Баттогтох Цэцийн хуралдаанд оролцож үг хэлэхдээ өргөдөлд бичсэн хүсэлт, тайлбар, үндэслэлүүдээ дэмжиж байгаагаа илэрхийлээд өргөдлийн дагуу асуудлыг шийдэж өгөхийг хүсье гэв. Хуралдаанд оролцсон УИХ-ын төлөөлөгч Б.Долгор өргөдлийг хүлээж аваад Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбараа тодруулан дэлгэрүүлж ярив. Ингэхдээ өмнө гаргасан тайлбартаа нэмэлт болгон хэлэхдээ: Шүүх хамтын журмаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэг нь хэргийг хэд хэдэн шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэх, хуралд иргэдийн төлөөлөгчдийг оролцуулж хэлэлцэж буй асуудлаар тэдний санал бодлыг авч шийдвэрт тусгах агуулгыг гол нь илэрхийлж байгаа

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5