Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

138 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ. Тав. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Л.Гансүх, Д.Одбаяр нар Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 11 дүгээр сарын 9-ны өдрийн 11/7092 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбартаа: “1. Иргэний эвлэлдэн нэгдэх эрх нь эвлэлдэн нэгдсэн бусад этгээдүүдийн эрхийг хөндөхгүй байх эрхээр хязгаарлагддаг ерөнхий зарчим нь ардчиллын үндсэн зарчмуудын нэг байдаг. Иргэний эрхийн тодорхой эрх зүйн зохицуулалт Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар зохицуулагдаж байгаа жишээ олныг дурдаж болохоор байна. Тухайлбал, иргэний амьд явах эрхийг ч хязгаарлаж болох тухай заасан заалт нь үүний нэг жишээ юм. Монгол Улсын Үндсэн хуульд иргэний амьд явах эрхийг заасан бөгөөд Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулдаг. Хэдийгээр сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу улс төрийн намыг иргэд байгуулдаг боловч ийнхүү байгуулсан “нам”-ыг зохион байгуулалтын нэгдэл гэж үзэн хуулийн этгээд болохын хувьд тэдгээрийн нэртэй холбогдуулан тавих нийтлэг шаардлагын хүрээнд зохицуулж байгаа асуудал юм. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн нэг нь түүний дүрэм байдаг. Намыг үүсгэн байгуулах хурлаар тухайн намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэдэл, далбааны загварыг батлах зэрэг намын дотоод зохион байгуулалттай холбогдолтой асуудлаа хэлэлцэх бөгөөд ийнхүү хэлэлцэхдээ ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэж, намын дүрэмдээ тусгахаар заасан. Энэ утгаар авч үзвэл тухайн намын нэрний асуудал нь эвлэлдэн нэгдэх эрхийн асуудалтай холбогдолгүй байх бөгөөд гагцхүү түүний гишүүдийн хамтаар хэлэлцэн олонхоороо шийдвэрлэх асуудал тул намын нэрээс шалтгаалан эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хаасан гэх үндэслэлгүй байна. Нөгөө талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд хуулийн этгээдийн бүртгэлийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5