Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

176 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хувьчлагдсан өнөөгийн нөхцөлд иргэдийн зүгээс зээлийн барьцаанд тавьдаг гол зүйл нь орон сууц бөгөөд амьжиргааны наад захын зайлшгүй эх сурвалж болсон орон байраа барьцаанд тавих гэрээ байгуулсан үйл ажиллагааг шүүх хянахгүй байх нь Үндсэн хуульд хэрхэн нийцсэн эсэхийг шийдвэрлэж өгнө үү...“ гэжээ. Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Г.Занданшатар нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд гэрээний аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан журмын дагуу барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг шүүхийн оролцоогүйгээр худалдан борлуулахтай холбогдсон асуудлыг зохицуулсан процессийн шинжтэй хууль юм. Хэрэв талуудын хооронд аливаа хэлбэрээр гэрээ, хэлцэл байгуулаагүй, тухайн гэрээ хэлцлийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, энэ талаар ямарваа нэгэн нотолгоо, баримт байхгүй бол ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаа үүсэхгүй. Дээр дурдсанчлан ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах харилцаа нь талуудын сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээнд үндэслэн үүсэх бөгөөд энэ харилцаа үүсэхэд төр аливаа хэлбэрээр оролцохгүй. Өөрөөр хэлбэл, энэ харилцаа нь иргэний эрх зүйн субъектуудын хооронд үүсч буй гэрээний эрх зүйн харилцаа юм. Харин иргэн Д.Янжинхорлоогийн гаргасан өргөдөлд дурдсанчлан Үндсэн хуулиар олгосон хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн эсэх асуудал нь зөвхөн төр, иргэний хооронд үүсдэг онцлог харилцаанд тооцогддог байна. Түүнчлэн зээл болон барьцааны гэрээ, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон иргэний эрх зүйн харилцааны үед “зээлдэгч” ба “зээлдүүлэгч” хэмээх этгээдүүдийн “субъектив эрх” –ийн асуудал яригдах ба энэ нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө буюу “объектив эрх”-ээс тусдаа, өөр ойлголт юм. Энэ ч утгаараа Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуультай холбогдсон асуудал нь гэрээний эрх зүйн асуудал гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5