75 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2005.4.13 Дугаар 2/03 Улаанбаатар хот Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль, Үндсэн хуулийн хавсралт хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Л.Рэнчин, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа /илтгэгч/, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Хуралдаанд өргөдөл гаргагч Баянзүрх дүүргийн XV хороолол, 4 дүгээр хорооны оршин суугч М.Түмэн-Өлзий, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар оролцлоо. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эх орны үйлдвэрийн литр пиво тутамд 0.20 ам.долларын, импортын литр пиво тутамд 0.50 ам.долларын онцгой албан татвар ногдуулахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 13 дугаар байрны 59 тоотод оршин суугч
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5