Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

155 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ” гэснээр зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг зээлдүүлэгч шууд өмчлөлд авах үндэслэл болсон гэрээний эрх зүйгээс үүдэлтэй маргааны талаар гомдол гаргах боломжгүй, зөвхөн эрхийн улсын бүртгэлийн алба бүртгэлийг шилжүүлэн хийх үйл ажиллагааны талаар л гомдол гаргах хязгаарлалттай болсон байна. Гэтэл гэрээний талууд анх гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо харилцан зөв ойлголцож, үйлдлийнхээ хууль зүйн үр дагаврыг бүрнээ ухамсарласан эсэх, ийнхүү ухамсарлах эрх зүйн чадамжтай байсан эсэх, гэрээний нэг тал өөрт ашигтай, нөгөө талдаа хэт шударга бус нөхцөл тулган хүлээлгэсэн эсэх, ерөөс гэрээний стандарт нөхцөл нь хуульд нийцсэн эсэх, стандарт нөхцөл хүчин төгөлдөр болсон эсэхийг гагцхүү шүүхийн байгууллага хянаж тогтоох эрхтэй. Энэхүү хяналтыг дээрхи шинэ хуулиар хасах нь Үндсэн хуульд нийцэхгүй. Шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй гэсэн зарчмыг ном сурах бичигт томъёолохдоо: “Хүн бүр өөрт нь тулгасан иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, үүргийг нь тодорхойлоход хуулийн дагуу байгуулсан эрх мэдэл бүхий, бусдын нөлөөнд автагдаагүй, гагцхүү хуульд захирагдах шүүхээр хэргээ нээлттэй, шударгаар шийдвэрлүүлэх эрхтэй” гэсэн байдаг. Банк, банк бус санхүүгийн байгууллагуудын байгуулж буй зээлийн гэрээнүүд гэрээний нэг тал санал болгодог, стандарт нөхцөл агуулдаг. Тэдгээрт зээлийн байгууллагууд өөрсдийн эрх ашгийн үүднээс барьцааны хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах тухай заалт оруулж өгөх нь дамжиггүй. Хууль хэрэгжиж эхэлсэн 2005 оны 9-р сарын 1-нээс эхлэн гэрээг ийнхүү байгуулж эхэлсэн. Гэтэл гэрээнд тавих шүүхийн хяналтыг хассанаар юуны өмнө зээлдэгч иргэдийн эрх ашиг хохироход хүрч байна. Арилжааны банкууд томоохон хуулийн этгээдүүдтэй хийх хэлцэлд ийм заалт оруулж, улмаар шүүхийн хяналтаас гаргах боломжтой. Учир нь гэрээний талууд аль аль нь зах зээл дээр мэргэжлийн шинжтэйгээр аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө хуулийн этгээдүүд, бизнесийн үйлдлийнхээ учир холбогдол, эрх зүйн үр дагаврыг сайтар мэдэж байх ёстой гэж тэднээс шаардах бололцоотой, нөгөө талаас мэргэжлийн хуульчдыг ч ажиллуулдаг. Харин хувиараа эрхлэх гэр бүлийн аж ахуй, тэр тусмаа иргэн хүний хувьд ийнхүү шүүхийн хяналтаас гаргахыг эрх зүйт төрд хүлээн зөвшөөрдөггүй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5