Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

104 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зохицуулалтын газрын дарга Ч.Дагвадорж, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Дашдондог нар Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан тайлбартаа: “Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 22 дугаар тогтоолоор иргэдийг нас, эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан гэж үзэх үндэслэлгүй байна. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнтэй холбогдон үнийн өсөлт явагдаж, төгрөгийн худалдан авах чадвар буурснаас үүдээд нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн хэмжээ нь инфляцийн түвшинг гүйцэхгүй нөхцөл байдал үүссэн юм. Төрөөс энэхүү сөрөг үр дагаврыг арилгахад чиглэсэн бодит арга хэмжээг авсаар ирсэн юм. Тухайлбал, амьжиргааны баталгаажих доод түвшингээс хамааруулан нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээг тогтоож, мөн тэтгэврийн хэмжээг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлсэн. Тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг үнэ тариф, амьжиргааны өртгийн өөрчлөлт, тэтгэвэр бодох цалин, хөдөлмөрийн хөлсний хоорондын харьцаа зэргийг тооцон итгэлцүүрийг ашиглан шинэчлэн тогтоож ирсэн. Энэ ажлын хүрээнд хамгийн сүүлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолоор тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүрийг өсгөж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ арга хэмжээнүүд нь иргэдийг насаар болон албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан шинжийг агуулдаггүй бөгөөд тус улсын эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн даатгалын сангийн даац зэргийг тооцоо судалгаа, шинжлэх ухааны тодорхой аргачлалд үндэслэн зохих эрх бүхий мэргэжлийн байгууллагаас гарган хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авагчдад бүгдэд нь хүртээлтэйгээр үе шаттай авч буй арга хэмжээ тул тэднийг ялгаварлан авч үзэж буй хэрэг биш юм. Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын дагуу тэтгэвэр бодох цалин, хөлсийг итгэлцүүрээр өсгөн тооцсон тэтгэвэр нь авч байсан тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлснээс бага байвал одоо авч байгаа тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авсан.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5