Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

31 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрхэн нөлөөлсөн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх хууль ёсны үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэнэ” гэж заажээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж, шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай хүсэлтийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат ганцаараа хянаж хариу өгснөөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн заалтыг тус тус зөрчиж байгаа тул Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Мөн нийслэлийн Баянгол дүүргийн VIII хорооны оршин суугч иргэн С.Раднаасэд, Баянзүрх дүүргийн VII хорооны оршин суугч иргэн С.Батжаргал нар Үндсэн хуулийн цэцэд хандаж шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат дангаараа хянан шийдвэрлэсэн болон бусад үйлдлээрээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа тухай өргөдөл гаргасан боловч 2004 оны 6 дугаар сарын 04-ний өдөр энэхүү өргөдлөөсөө татгалзсан болно. Хоёр.Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1/996 тоот албан бичгээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн Цэцийн гишүүний тогтоолын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин хянаж өгөхийг хүссэн тухай гомдол гаргасан байна. Уг албан бичигт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтэд /гомдолд/ Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч албан бичгээр хариу өгснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.Гарамжав, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав нар “иргэний” хувиар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасныг үндэслэн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэсэн нь үндэслэлгүй болжээ. Энэ маргаан нь иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад ердийн хуулийг хэрэглэхтэй холбоотой асуудал учир Үндсэн хуулийн цэцэд харъяалагдах маргаан биш билээ. Түүнчлэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5