Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

150 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Улсын Их Хурлаас 2005 оны 8 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн “Эвслийн бүлгийн үйл ажиллагаа хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд эвсэлд нэгдэн орж байсан нам Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд дангаараа 8-аас доошгүй суудал авсан бол бүлэг байгуулж болох бөгөөд намын бүлэгт зөвхөн тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн орно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд нам, эвслийн бүлэг байгуулж болох тухай заалтыг зөрчсөн байна. 2. Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 10, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчөөгүй байна. 3. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 4. Энэхүү дүгнэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын намрын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН Л.РЭНЧИН Ж.АМАРСАНАА Ц.САРАНТУЯА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5