137 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглосон хязгаарлалт хийсэн нь иргэдийн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх үндсэн эрхэд халдсан шинжийг агуулсан төдийгүй аливаа нам үүсэн байгуулагдаж Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй байхад түүнийг 18 сарын дараа төрийн сонгуульд оролцуулахаар хуульчилсан нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан байна гэж тус тус үзэн, 1. Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Нам үүсэн байгуулагдаж Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож болно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэж дүгнэжээ. 3. Өргөдөл гаргагч Х.Сэлэнгэ Цэцийн дунд суудлын хуралдааны явцад Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэсэн өргөдлийн шаардлагаасаа татгалзсан болохыг Цэц дүгнэлтдээ дурдсан байна. Дөрөв. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж 58 дугаар тогтоол гаргасан. Уг тогтоолд Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 8
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5