Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

54 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл томилох /70 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хүртэл хоногоор сунгах /71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/, Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол уг асуудлыг шийдвэрлэх /92 дугаар зүйлийн 6 дахь хэсэг/ зэрэг эрх хэмжээтэй билээ. Нотлох баримт нэмж бүрдүүлэх шаардлагатай үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгах, Ерөнхий шүүгч хэргийг дангаар хянан шийдвэрлэхдээ тухайн хэрэгт хувийн сонирхол байна гэж үзвэл түүнийг хянан шийдвэрлэх зэрэг эрх хэмжээг шүүгчдийн зөвлөлгөөн эдэлж байгаагаараа тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд өөрийн зүгээс нөлөөлж, хувь нэмрээ оруулж, оролцож байдаг онцлогтой билээ. Ийм ч учраас Үндсэн хуульд заасан “Шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэнэ” гэсэн заалт шүүгчдийн зөвлөлгөөнд хатуу мөрдөгдөх ёстой бөгөөд хэлэлцэх асуудлаа шүүгчдийн зөвлөлгөөн олонхийн саналаар шийдвэрлэх учиртай билээ. Түүнчлэн Үндсэн хуульд “Ардчилсан ёс, …бол төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт нь төрийн байгууллагад, тэр тусмаа шударга үнэнийг тогтоогч шүүх байгууллагад тод томруунаар илрэх учиртай. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагад аливаа асуудлыг санал хураалтаар шийдвэрлэж л байгаа юм бол олонхийн саналаар л шийдвэрээ батлах ёстой. Хэрэв тэнцүү саналын аль нэгээр нь шийдвэрийг баталж байх юм бол санал хураалт явуулах шаардлагагүй, утгагүй болно. “Ардчилсан ёс” гэдэг бол олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэхийг ойлгодог бөгөөд шүүгчдийн зөвлөлгөөнд “Ардчилсан ёс” мөрдөгдөх ёстой гэдгийг Үндсэн хууль бидэнд сануулсаар байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ” гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү…” гэжээ. Энэхүү маргааны хариуцагч тал болох Улсын Их Хурлыг төлөөлж Монгол Улсын Их Хурлын даргын 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар захирамжаар томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа:

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5