Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

177 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Позитив буюу үүсмэл эрхийн хувьд хуулиар тогтоосон зохих хязгаартай байх бөгөөд бусад хүний эдлэх эрх, эрх чөлөөтэй харилцан холбоотой, түүгээр нөхцөлдсөн байдаг. Түүнчлэн хүн позитив эрхээ хэрэгжүүлэхээс тодорхой нөхцөлд өөрийн үзэмжээр татгалзаж болдог ба үүнийгээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрхийлдэг. Харин ийнхүү татгалзахад нь төрөөс аливаа хэлбэрээр нөлөөлөх ёсгүй байдаг юм байна. Шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах нь нэгдүгээрт, шүүхэд гомдол гаргахгүй байх идэвхтэй хэлбэрээр; хоёрдугаарт, гэрээтэй холбогдсон асуудлын хувьд маргааныг шүүхийн бус журмаар /шүүхийн оролцоогүйгээр/, эсхүл үл маргах журмаар шийдвэрлэхээр харилцан тохиролцсон үйлдэл буюу идэвхтэй хэлбэрээр илэрч болно. Үүний нэг жишээ нь арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх замаар шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах явдал гэж үзэж болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, мөн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бүх шатны болон дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэж тус тус заасан. Иймээс арбитраар маргааныг хянан шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй” байхаар заасныг зөрчсөн гэж үзэх үү гэсэн асуудал үүсэх нь зайлшгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлд заасны дагуу “талууд гэрээндээ үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд” холбогдох журмын дагуу шүүх шийдвэрийг баталгаажуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулдаг. Энэ нь талууд гэрээгээр харилцан тохиролцсон “шүүхэд гомдол гаргах эрх”- ээ хэрэгжүүлэхээс сайн дурын үндсэн дээр татгалзах боломжийг хуульчилсан заалт юм. Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа шүүхийн бус журмаар асуудлыг шийдвэрлэхээр анх гэрээ байгуулахдаа зөвшөөрч, харилцан тохиролцсон тохиолдолд ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаа үүснэ. Нэгэнт гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан, ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахыг зөвшөөрч харилцан тохиролцсон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5