Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

38 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дүгээр бичигтээ /хуулбарыг хавсаргав/: “Ц.Гарамжав өмгөөлүүлэх хүнээ сонгшох, би өмгөөлөгчөөр оролцох эрхтэй” гэж шүүхэд мэдэгдсэн нь “Монгол Улсын Их Хурлын гишүүн тодорхой хэргийн асуудлаар биечлэн оролцож, өмгөөлөгчийн эрх, үүргийг гүйцэтгэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн; мөн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…Улсын Их Хурлын …гишүүн …шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн заалтуудад нийцэхгүй байгааг 2003 оны 1/2909 дүгээр албан бичигтээ дурьдаж хариу өгснийг “Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Улсын Дээд шүүхийн тогтоолд ганцаараа гарын үсэг зурсан”, хууль зөрчсөн, бүр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх нь хэр зэрэг үндэслэлтэй бас үнэмшилтэй болохыг Цэцийн эрхэм гишүүд тунгаан үзнэ үү. Түүнчлэн Цэцэд өргөдөл гаргасан иргэдээс Цэцийн гишүүн Д.Чилхаажавт “Хүсэлт гаргах тухай” бичигт дурдсан Дээд шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 1/282 дугаар албан бичиг нь /хуулбарыг хавсаргав/ миний гарын үсэг зурсан бичиг биш болохыг анхаарна биз ээ. “Хүсэлт гаргах бичиг”-т дурдсан сэлбэг материал /1.7 тэрбум төгрөгийн/ нь “Монполимет” ХХК-ийн хүмүүс 2001 оны 9 дүгээр сарын 28-нд хулгайлж авлаа” гэсэн “Эрэл” ХХК-ийн гомдлын дагуу Төв аймгийн цагдаагийн газрын эдийн засгийн төлөөлөгч Очбадрах шалгаж 2001 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Тосонгийн уурхайд битүүмжилсэн /1 дүгээр хавтасны 122 дахь тал/ зүйл байв. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх дээрх сэлбэг материалыг жагсаалтын дагуу “Эрэл” ХХК-д хүлээлгэж өгөх нь зүйтэйг дурдсан бөгөөд үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хүлээлцүүлэх боломжтойг Дээд шүүхийн дээрх албан бичгээр нэхэмжлэгчид хариу мэдэгдсэн байв.Энэ бүхэн нь шинээр илэрсэн нөхцөл байдалтай огт холбогдолгүй байлаа. Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль мөрдөгдөх хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх одоогийн болон өмнөх хуулийн шүүхүүд шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй нь илт тохиолдолд хүсэлтэд бичгээр хариу өгдөг практикийг мөрдөж ирсэн бөгөөд Улсын Дээд шүүх сүүлийн 4 жилд энэ журмаар 16 хэрэгт

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5