Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

118 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: 1.Прокурорын байгууллагын тухай 2002 оны 7 дугаар сарын 04ний өдөр батлагдсан хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-ын “Хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж үзвэл прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэсэн заалт нь 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр батлагдсан Прокурорын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно” гэсэн заалттай агуулгын хувьд адил байна. Улсын Их Хурлаас 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр баталсан Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх асуудлаар иргэн Д.Бямбасүрэнгийн өргөдлөөр үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэц 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд “прокурор… хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь халдашгүй, чөлөөтэй байх, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг хязгаарлахыг хориглох зэрэг Үндсэн хуульд заасан иргэний эрхийг баталгаажуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хууль ёс зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн прокурорын хяналтын арга учир Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй байна” гэж 07 дугаар дүгнэлт гаргажээ. Прокурорын байгууллагын тухай хуучин, шинэ хуулиудын дээр дурдсан хоёр заалтын ялгаа нь Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 07 дугаар дүгнэлтийн үндэслэлийг өөрчлөх шалтгаан болохгүй байна. 2.Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь прокурорын байгууллагын бүтэц, тогтолцоонд хамаардаггүй, зохион байгуулалтын удирдлага, боловсон хүчин, санхүү, эдийн засгийн талаар тусгаар байж үйл ажиллагаагаа бие даан, хараат бусаар явуулахаар хуульчлан тогтоосон байна. Нөгөө талаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5