194 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Монгол Улсын төрийн байгуулал” гэсэн Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт төрийн эрх мэдлийг Улсын Их Хурал /хууль тогтоох/, Засгийн газар /гүйцэтгэх/, Шүүх эрх мэдэл гэсэн хуваарийн дагуу эрх мэдлийн салаа мөчир болгон тус тусад нь бүрэн эрхийг зааглан тодорхойлсон. Энэхүү хуваарилалт нь эрх мэдлийн салаа мөчир бүрт Үндсэн хуулиар хязгаарлал тогтоож буйн илэрхийлэл бөгөөд эрх мэдлүүд нь бие биенээ тэнцвэржүүлж, улс төр, эрх зүйн хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд ямар нэгэн логик зөрүү үүсэхгүйгээр зохион байгуулагдах ёстой гэж үзэж байна. Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасан нь Засгийн газрын шийдвэр болох Ерөнхий сайдын захирамжийг хүчингүй болгох эрх бүхий байгууллагыг шууд тодорхойлсон заалт бөгөөд үүнтэй адил зохицуулалтыг Үндсэн хуулийн бусад зүйл, заалтуудаас харж болно. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно”, мөн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гэжээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх гэсэн Үндсэн хуулийн байгууллагууд буюу эрх мэдлийн харилцан зааг хязгаар, эрх хэмжээ, хариуцлагыг Үндсэн хуульд хуульчлан тогтоож өгсөн заалт юм. Дээрх байдлыг нотлон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.1, 4.1.6 нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2005 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2/02 дугаар дүгнэлт гаргаж, улмаар уг хуулинд Улсын Их Хурал өөрчлөлт оруулжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.2 дахь хэсгийн “.../Ерөнхий сайд/...” гэсэн нь мөн хуулийн 4.1.1 дэх /Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/02 дугаар дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаас хүчингүй болгосон/ хэсгийн заалтын нэгэн адил Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалттай нийцэхгүй байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5