174 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хандаж 2005 оны 9 дүгээр сарын 27-нд гаргасан өргөдөлдөө: “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27.2-т “Шүүх энэ хуулийн 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана”, 27.1-д “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад зээлдүүлэгч болон Эрхийн улсын бүртгэлийн алба энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол зээлдэгч нь шүүхэд гомдол гаргаж болох ба шүүх уг гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ” гэсэн нь зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг зээлдүүлэгч шууд өмчлөлдөө авах үндэслэл болсон гэрээний эрх зүйгээс үүдэлтэй маргааны талаар гомдол гаргах боломжгүй, зөвхөн эрхийн улсын бүртгэлийн алба бүртгэлийг шилжүүлэн хийх үйл ажиллагааны талаар л гомдол гаргах хязгаарлалттай болсон байна. Ингэснээрээ Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэсэн заалттай харшилж байгаа юм. Гэрээний талууд анх гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо харилцан зөв ойлголцож, үйлдлийнхээ хууль зүйн үр дагаврыг бүрнээ ухамсарласан эсэх, ийнхүү ухамсарлах эрх зүйн чадамжтай байсан эсэх, гэрээний нэг тал өөрт ашигтай, нөгөө талдаа хэт шударга бус нөхцөл тулган хүлээлгэсэн эсэх, гэрээний стандарт нөхцөл нь хуульд нийцсэн эсэх, стандарт нөхцөл хүчин төгөлдөр болсон эсэхийг гагцхүү шүүхийн байгууллага хянаж тогтоох эрхтэй. Энэхүү хяналтыг дээрхи шинэ хуулиар хасах нь Үндсэн хуульд нийцэхгүй. Банк, банк бус санхүүгийн байгууллагуудын байгуулж буй зээлийн гэрээнүүд гэрээний нэг тал санал болгодог, стандарт нөхцөл агуулдаг бөгөөд тэдгээрт зээлийн байгууллагууд өөрсдийн эрх ашгийн үүднээс барьцааны хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах тухай заалт оруулж өгөх нь дамжиггүй. Хууль хэрэгжиж эхэлсэн 2005 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн гэрээг ийнхүү байгуулж эхэлсэн. Гэтэл гэрээнд тавих шүүхийн хяналтыг хассанаар юуны өмнө зээлдэгч иргэдийн эрх ашиг хохироход хүрч байна. Арилжааны банкууд томоохон хуулийн этгээдүүдтэй хийх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5