Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

27 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж байхад 3 өөр санал гаргавал шүүх хуралдаан даргалагчийн саналаар шийдвэр гаргаж, эсрэг саналтай 2 шүүгчийн саналыг бичгээр авч шийдвэрт хавсаргана” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, …нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх, хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4-т “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 12, 14, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна. 3. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Л.РЭНЧИН Н.ЧИНБАТ Ч.ДАШНЯМ В.УДВАЛ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5