Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

67 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүлгэх... эрхтэй” гэсэн заалтыг иш үндэс болгож, улмаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцийн, тухайлбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын “Үндсэн хууль бусад хуулиар олгосон эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй” гэсэн Наймдугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч ялгаварлан гадуурхалтгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй...” гэсэн Хорин зургадугаар зүйлийн заалтуудыг баримтлан захиргааны хэргийн шүүхээс Монгол Улсын Засгийн газрын гаргасан захиргааны хууль бус акттай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх тухай асуудлыг хуульчилсан. Хэрэв Засгийн газрын шийдвэртэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх захиргааны хэргийн шүүхийн статус /эрх зүйн байдал, төвшин/ нь тохирохгүй байна гэж үзэж байгаа бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасныг баримтлан Улсын Дээд шүүх шаардлагатай гэж үзвэл ямар ч хэргийг татан авч анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрхтэй билээ. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Засгийн газраас гаргасан захиргааны хууль бус актыг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна. 2. Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хороо нь Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг улсын хэмжээгээр эрхлэн явуулах үүрэгтэй байнгын байгууллага бөгөөд бүрэлдэхүүнийг нь 5 жилийн хугацаагаар Улсын Их Хурлаас томилж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга нь ажлын шаардлагыг харгалзан бүтэн буюу хагас /хавсарсан/ орон тоогоор ажиллаж байхаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд хуульчилжээ. Мөн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарахаар заасан билээ. Иймд Сонгуулийн ерөнхий хороо бол парламентаас байгуулагдаж, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, сонгууль бэлтгэн явуулах ажлыг төлөвлөж, зохион байгуулах, сонгуулийн хороодын үйл ажиллагааг нэгтгэн удирдах; сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргаан бүхий бусад өргөдөл, гомдлыг харъяаллын дагуу хянан шийдвэрлэх зэргээр төрийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5