144 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “…намын бүлэгт зөвхөн тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн орно” гэсэн заалт нь эрх зүйн нэг статустай, нэг төрлийн харилцааг зохицуулж байгаа Улсын Их Хурлын тухай хуулийн хүчин төгөлдөр үйлчилж буй бусад заалт, үүнд: Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан “Улсын Их Хуралд 8-аас доош суудал эзэлсэн хэд хэдэн намыг төлөөлж байгаа гишүүд… аль нэг нам, эвслийн бүлэгт нэгдэх бол тухайн нам, эвслийн бүлэгт нэгдэн орох хүсэлтээ тавина”, мөн зүйлийн 3-т заасан “Аль нэг намын бүлгийн гишүүн уг нам, эвслийн бүлгийн харъяаллаас татгалзсан тохиолдолд нам, эвслийн бүлгээс албан ёсоор гарч өөр бүлэгт нэгдэн орж болно”, мөн зүйлийн 4-т заасан нэрээ бие даан дэвшүүлж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн аль нэг нам, эвслийн бүлэгт нэгдэж болох тухай заалтуудтай зөрчилдөж, хуульд зэрэгцсэн зөрчилдөөнтэй зохицуулалтыг бий болгож, улмаар Үндсэн хуулийн 1.2-т заасан “Хууль дээдлэх ёс нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчиж байна. Мөн энэхүү заалт нь Улсын Их Хурлын гишүүдийн дунд эрх зүйн ялгаварлал бий болгож тодорхой зарим гишүүд, тухайлбал 8-аас дээш суудал бүхий намын Улсын Их Хуралд сонгогдсон гишүүний “бүлгийн харъяаллаас татгалзан гарч өөр бүлэгт нэгдэн орж болох”, бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүний “аль нэг нам, эвслийн бүлэгт нэгдэж болох” зэрэг эрхээ эдлэх боломжгүйд хүрч Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…тэгш байдал .. нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “Аль нэг нам ...-ын гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл Улсын Их Хуралд 8-аас доош суудал бүхий нам, 8-аас дээш суудал бүхий нам, бие даан нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд шударга ёсны өөр өөрийн тодорхой онцлогтой аль нэг нам, эвслийн бүлэгт нэгдэн орох, гарах хүсэлт тавих, нөгөө талаас нам эвслийн бүлгүүд тухайн гишүүний хүсэлтийг хүлээн авч өөрийн бүлэгт нэгтгэх эсэхээ улс төр, хууль зүйн шахалт, хавчилтгүйгээр хэлцэн шийдэх нь чөлөөт ардчилсан парламент дахь зүй ёсны асуудал бөгөөд энэхүү зүй ёсны байдал Улсын Их Хурлын тодорхой нэг бүлэг, тодорхой хэсэг гишүүдэд хамааралгүй болж, хуулиар хязгаарлагдсан нь Үндсэн хуулийн 1.2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчиж байна. 2. Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулсан хуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5