41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хувьд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөний нотолгоо болж байгаа юм. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд өгсөн тайлбартаа: “ИХШХШ тухай хуулийн 179.1-д заасан үндэслэл байсан тохиолдолд 181 дүгээр зүйлийн 1 дэх заалтын дагуу хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Гэтэл ИХШХШ тухай хуулийн 179.1-д заасан үндэслэл байхгүй байсан учир би хүсэлтэд нь 1/2909 тоот албан бичгээр хариу өгсөн. Хэрвээ 179.1-д заасан үндэслэлүүдтэй шинээр илэрсэн нөхцөл байдал илэрвэл шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянан үзэх асуудал одоо ч нээлттэй байгаа. Би ИХШХШ тухай хуулийн 179 дүгээр зүйлийн дагуу хариу өгсөн учраас Үндсэн хуулийг зөрчөөгүй. Ер нь энэ асуудал Үндсэн хуулийн цэцийн харъяалан шийдэх асуудал биш” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцсэн дүнгээс үзэхэд нэхэмжлэгч тал шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбогдох асуудлаа бүрэн үндэслэлтэй нотолж тавиагүй байхад Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 2. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179, 181 дүгээр зүйлийн заалтыг хэрэглэж байгаа шүүхийн буруу практикт дүгнэлт хийж тэдгээрийг зөв хэрэглэх талаар Улсын Дээд шүүхээс зохих тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв. 3. Өргөдөл гаргагч шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж байгаа үндэслэл, нотлох баримтаа тодруулан бүрдүүлж Улсын Дээд шүүхэд дахин хандах эрх нь нээлттэй болно. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2, 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 12, 14 дэх хэсгүүдийн заалтыг зөрчөөгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5