87 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2005.6.17 Дугаар 2/04 Улаанбаатар хот Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Л.Рэнчин /илтгэгч/, Н.Жанцан, Ч.Дашням, Д.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Хуралдаанд өргөдөл гаргагч Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд оршин суугч, иргэн Ж.Батсамбуу , Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч, иргэн Б.Дэмбэрэлийн бие төлөөлөгч Ш.Пэрэнлэй, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ц.Сүхбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Нийгмийн хамгааллын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Дагвадорж, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Дашдондог нар оролцлоо. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5