Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

60 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Магнайсүрэн, мөн дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Энхбаяр нар Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн байна. Өргөдөл гаргагчид Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийг тус тус үндэслэл болгон Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа тэмдэглэсэн байна. Уг өргөдөлд: “1.Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянан үзэхээр зааж, уг хуулийн 8.1.2-т заасны дагуу хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч болохоор заасан нь Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 1, 45 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн. Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д: “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-д: Засгийн газар нь “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” бүрэн эрхтэй гэж заасан. Ийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлд “1.Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна. 2.Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана”, 45 дугаар зүйлийн 2-т: “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж хуульчилсан. Энэ нь УИХ, Засгийн газар /бас Үндсэн хуулийн цэц/-аас өөр субъект Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгохгүй гэдгийг шууд тодорхойлсон хэрэг бөгөөд үүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан Үндсэн хуулийн бусад зүйл, хэсгийн заалтаас ч харж болохоор байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 2-т: “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасан ба энэхүү үзэл баримтлалын дагуу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд Ерөнхийлөгчийн баталсан шийдвэрийг хамааруулаагүй байна. Түүнчлэн Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5