103 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэмжээг 400000 төгрөгөөр бодож зарим хүмүүст өндөр тэтгэвэр олгож байна. Гэтэл 1998 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн сарын цалингийн дээд хэмжээг Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолоор 120000 төгрөг болгож, олон ахмадын тэтгэврийг хасч ялгаварлаж байна. б/1995 оноос хойших жилүүдэд тэтгэвэрт гарсан хүмүүс, тэтгэвэр тогтоолгосноос хойш ажилласан жилүүдийг тэтгэвэр бодох жилийн тоонд оруулж тэтгэврээ нэмж бодуулдаг. Харин 1995 оноос өмнөх жилүүдэд тэтгэвэр тогтоолгосон хүмүүст тэтгэвэрт гарснаас хойш ажилласан жилүүдийг тэтгэвэр бодох жилийн тоонд оруулж, тэтгэврийг нэмж олгодоггүй. Энэ бол ялгаварлан үзэж байгаагийн баримт мөн. в/ 2005 оны улсын төсвийн хуулиар мөнгөний ханш буурч, бараа, үйлчилгээний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулж 2005 онд цалин, тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг улсын төсөвт тусгасны дагуу эхний ээлжинд өндөр насны тэтгэврийг 2 дугаар сарын 1-нээс 7.5 хувиар нэмэгдүүлсэн билээ. Гэтэл тэтгэвэр бодох итгэлцүүрийг 100 болгосноор тэтгэвэр нь нэмэгдсэн хүмүүст 7.5 хувийг олгосонгүй. Мөн л ялгаварлан үзэж хохироолоо. Уг нь дутуу олгосон тэтгэврээ нөхөн олгож нэмэгдүүлсэн тэтгэврийн дүнгээс 7.5 хувийг нэмж олгох нь хууль зүйд нийцэх байсан юм. г/ 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон 250000 ахмадуудад сүүлийн 10 жилд ойролцоогоор 150.0 тэрбум төгрөгийн тэтгэврийг дутуу олгож хэлмэгдүүлсэн явдалдаа Монголын төр засаг уучлалт гуйж нөхөн олговор олгох ёстой. Үүний тулд тэтгэвэр бодох цалинг өсгөх, индексийг 140 болгох шаардлагатай байна. д/ одоо мөрдөгдөж байгаа өндөр насны тэтгэврийн хууль нь 1994 оны 6 дугаар сард батлагдаж 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болж үйлчилнэ гэж хуулиндаа заасан байдаг. Гэтэл түүхийн тодорхой нөхцөлд 10-20 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг энэ хуулиар бодож, буцаж үйлчилснээс олон хүний тэтгэврийг хасч хохироож байгаа юм. Анх тогтоогдсон тэтгэврийг одоогийн мөнгөний ханшид шилжүүлж олговол ямар нэгэн гомдолгүй шударга болох билээ” гэжээ. Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд томилогдсон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ц.Сүхбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны нийгмийн хамгааллын бодлого,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5